Тэрбумтангуудын “даллагатай” загвар өмсөгч бүсгүй
201805/6565656.png

Загвар өмсөгч, 38 настай Виктория Боня бүсгүй хүний аз жаргалаа ахин олсон байна. Тэрээр Канны кино наадмын улаан хивсэн дээр 41 настай Пьер Андюрантай хөтлөлцөн гарч иржээ. Шүтэн бишрэгчид болон  сэтгүүлчид ч тэдний хоорондын харилцааг таамаглаж эхлэв бололтой.


Виктория Ирландын тэрбумтан Алексей Смерфиттэй гэр бүлээ цуцлуулснаас хойш хэдийн хоёр жил өнгөрчээ. Өнгөрсөн энэ хугацаанд түүний тухай олон тооны “роман” сонсогдож байсан боловч од-бүсгүй өөрийн хувийн амьдралаа олонд түгээхийг хүссэнгүй.

Харин энэ удаад Боня өөрийн фэнүүдээ удаан хугацаанд хүлээлгэхийг бодолгүй, Андюрантай холбоотой болсон тухайгаа өөрөө мэдэгдсэн байна. Hello сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн шинэ залуугийн тухай өгүүлсэн аж.


“Бид зүгээргүй харилцаатай байгаа. Хүүхдүүдээ ч хооронд нь танилцуулсан. Пьер өмнөх гэрлэлтээсээ нэг охинтой бөгөөд тэр насаараа миний Анжелинатай яг адилхан” хэмээн тэрээр сонирхуулсан байна.

Дашрамд дурдахад, Ирландын тэрбумтан Смерфит, Боня хоёрын дундаас Анжелина охин төрсөн бөгөөд тэд хэдийгээр салсан ч гэсэн нөхөрсөг харилцаагаа хадгалан, охиноо хамтдаа өсгөн хүмүүжүүлж байгаа аж.


Бонягийн хувьд, энэ удаад ч тэрээр сүйт залуу сонгохдоо алдсангүй. Түүний сэтгэлт эр Пьер Андюран бол францын тэрбумтан бөгөөд амжилттай яваа нефтийн наймаачин юм.

Андюран орос сайхан бүсгүйчүүдэд ухаангүй дуртай нэгэн бөгөөд өмнө нь бас оросын загвар өмсөгч Евгения Слюсаренкотой 2011 онд гэрлэж, 2015 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
ДОМ 2 ын БОНЯ байна ухаантай учраас зөв яваад байна даа
2018-05-21 02:36:16
Шинэ мэдээ