Хорт хавдартай, 32 настай бүсгүй ихрүүдээ эрүүл төрүүлэхийн тулд...
201805/c89b5e0c21bc5760734fc9c1517c244b_fitted_740x0_1.jpg

АНУ-ын оршин суугч, 32 настай нэгэн бүсгүй ихэр үрсээ эрүүл саруул төрүүлэхийн тулд хорт хавдрын эмчилгээ хийлгэхээс татгалзсан байна.

Даниэль Дикийг арьсны хорт хавдартай болохыг 2011 онд эмч нар оношилсон аж. Ингээд мэс засалд орж меланом авахуулан, таван жилийн хугацаанд арьсны эмчийн хяналтад байжээ.

2015 онд Даниэль охин төрүүлсэн байна.


Хоёр жилийн дараа америк бүсгүй ихэр хүүхэд тээжээ. Хоёр дахь жирэмслэлтийн үед Даниэльд хачирхалтай шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн байна.

Жирэмсний таван сартай байхдаа бүсгүйн бие муудан эмнэлэгт хүргэгджээ. Түүнд ахин хорт хавдар бий болсныг эмч нар илрүүлсэн бөгөөд Даниэль ч туяа эмчилгээг яаралтай эхлүүлэхийг хүссэн аж.

Гэвч уг эмчилгээ түүний насыг 5 жилээр сунгах  хэдий ч үр хөврөлд аюул учруулах магадлалтай талаар эмч нар анхааруулжээ. Ингээд бүсгүй эмчилгээ хийлгэхгүй байхаар  шийдсэн гэнэ.


Өнгөрөгч оны долдугаар сард тэрээр эрүүл саруул ихэр хүүхдээ төрүүлсний дараа туяа эмчилгээ хийлгэж эхэлсэн ч хэдийн оройтсон байжээ. 10 сарын дараа Даниэль нас барсан аж. Америк бүсгүйн нас барсан тухай мэдээллийг түүнд өмнө нь хандив цуглуулж өгч байсан GoFundMe сайтад мэдээлжээ.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ