Шинэ ”Ванга” нэвтрүүлэгт оролцжээ
201805/452848_big_2028f7bff6.jpg

Дэлхий ертөнц сүйрэл мөхлийн ирмэг дээр байна, удахгүй цус урсгасан шинэ дайн үүснэ хэмээн хүмүүс ярьцгааж байна. Том гүрнүүдийн хоорондын дайсагнал юугаар төгсөх бол?

Энэхүү сэдэвтэй холбоотой Нострадамусын сургаал болон Вангагийн зөнгийн тухай хүмүүс дурсацгаан, янз бүрийн зурхайчид болон зөнч үзмэрчдэд хандсаар байгаа аж.

Хүмүүс Вангад өөрсдийн нууцаа дэлгэдэг байсан бол харин түүний өөрийнх нь гол нууцыг хэн ч мэддэггүй байж. Энэ нь, тэр өөрийн гайхамшигт чадвараа хэнд дамжуулан үлдээх бол?

Ванга нас барахынхаа өмнөхөн өөрийн залгамжлагчаа дүрслэн өгүүлжээ. 2003 онд тэрхүү охин хорвоод мэндэлсэн байна. Гайхамшигт охин яг л Вангагийн зөгнөсөн тэр газарт буюу Францын Монпелье хэмээх жижиг хотод төрсөн аж.

Удалгүй Каеде Убер охины тухай Франц даяараа мэддэг болжээ. Тэрээр яг л Ванга шиг хурц гэрэлд дургүй, талийгаачдын дуу хоолойг сонсдог хэмээн ярьдаг юм байна. Мөн түүний гарт эдгэрлийн хүч чадал байдаг гэнэ.

Каеде сэтгүүлчидтэй бараг харьцдаггүй бөгөөд харин “Пусть говорят” нэвтрүүлгийн үзэгчдэд зориулан өгөөмөр зан гаргасан бололтой.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
трампыг еөгий болохгүй л гээд байсандаг....
2018-05-18 10:10:05
MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ
2018-05-19 06:08:20
MUNHNARAN EEJ MUNHNARAN EEJ
2018-05-19 06:09:04
Шинэ мэдээ