Амиа хорлох гэсэн бүсгүйн бичлэг үлджээ
201805/259dcae9ce59f715b5816e5785793a3b.jpg

Израилын хойд зүгт орших төмөр замын нэгэн өртөөн дээр залуухан бүсгүй амиа хорлох оролдлого хийсэн байна. Уг үйлдэл төмөр замын платформ дээр байрлуулсан ажиглалтын камерт бичигдэн үлджээ.

Бичлэгээс харахад, өртөө рүү ойртон ирж буй галт тэргийг харсан бүсгүй цүнхээ чулуудчихаад, зам руу үсрэн хэвтэх аж. Харин азаар, ойрхон явж байсан хоёр зорчигч түүнийг эмгэнэлт явдлаас аварч чадлаа.

Тэд төмөр зам руу үсрэн бууж, хөдөлгөөнгүй хэвтэх бүсгүйг зогсоолын тавцан руу өргөн гаргах аж.

Таагүй нөхцөл байдал үүссэнийг анзаарсан галт тэрэгний машинч огцом тоормоз татсан хэдий ч галт тэрэг зогсоолд дөхөөд хурд нь саарсан байсан учраас гэнэтийн энэхүү тоормоз зорчигчдыг гэмтэлд хүргээгүй бололтой.   

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Ene odoo yag hend heregtei, yamar turliin medeelel ve, arai arai
2018-05-21 15:35:12
Шинэ мэдээ