Харри эхнэртээ Диана гүнжийн нас барахынхаа өмнөхөн зүүж байсан бөгжийг бэлэглэжээ
201805/4c2811e7d8c9832db54f939ce8f8c373_fitted_740x0.jpg

 Английн ханхүү Харри болон Меган Маркл нар гэрлэх ёслолынхоо дараа Фрогмор ордонд хуримын дараах үдэшлэгээ хийхээр явсан билээ. Үдэшлэгт 200 зочин уригдсан байжээ.

Гүнж Меган хуримын дараах үдэшлэгтээ “Stella McCartney”-гийн мөр нь ил гарсан цасан цагаан өнгийн гоёмсог даашинз өмссөн байна. Тэднийг Уиндсорын цамхагаас гарч ирэхэд гэрэл зурагчид бүчин авсан юм. Гэрэл зургийн хальснаа ханхүүгийн эхнэрийн баруун гарын ядам хуруунд гялалзаж байсан үнэт чулуун бөгж тодхон буужээ. Энэхүү бөгжийг ханхүү Харри Меганд хуримын бэлэг болгож өгсөн байна. Бөгжийг өмнө нь ханхүүгийн ээж Диана гүнж зүүж байжээ. Диана гүнж хэд хэдэн арга хэмжээн дээр уг бөгжийг зүүж байсан аж. Тэрээр үнэт чулуун бөгжөө сүүлчийн удаа 1997 оны зун нас барахаасаа хоёр долоо хоногийн өмнө зүүсэн байна.

Меган Маркл надела кольцо принцессы Дианы

Принцесса Диана/Меган Маркл

Тэгвэл 2010 онд ханхүү Уильям эхнэр Кейт Миддлтондоо ээжийнхээ зүүж байсан бас нэг бөгжийг бэлэглэсэн юм. Диана гүнжийг нас барсны дараа хөвгүүд нь ээжийнхээ дурсгалт зүйлүүдийг хувааж авчээ.

Принцесса Диана/Кейт Миддлтон

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Goe haragdaj bn
2018-05-21 10:07:34
Шинэ мэдээ