Тэд яагаад эхнэрүүдээ “түрээсэлдэг” вэ...
201805/eskimos-1-400x242.jpg

Нэг эскимос нөгөөдөө түр хугацаагаар өөрийн эхнэрийг найр тавин өгөх явдал бүр эртнээс уламжлалтай бөгөөд тухайн нутаг орны эрс хатуу уур амьсгал, тэдний ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой аж.

Байнгын өндөр хэмийн хүйтэн, эрүүл ахуй-ариун цэврийн нөхцөл муу, таагүй амьдрах орчин, хүнд хөдөлмөр, хорт зуршлууд нь эскимос эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварт ихээхэн нөлөөлдөг гэнэ.

Хойд Туйлын оршин суугч бүсгүйчүүд идэвхтэй бэлгийн амьдралын богино хугацаандаа аль болохоор олон хүүхэд төрүүлэхийг хичээдэг боловч дөрвөөс дээш хүүхэдтэй болох нь ховор тохиолдолд тооцогдоно.

Үр удмаа залгамжлах туйлын хүсэлтэй холбоотойгоор эхнэрүүдээ хоорондоо прокатлах үзэгдэл тэнд хэвийн зүйл болжээ. Хэрэв нэгнийх нь эхнэр хүүхэд төрүүлэхэд асуудалтай, өөрөөр хэлбэл, үргүйдэлтэй байвал нөгөөх нь найзаасаа эхнэрийг нь түр хугацаагаар “зээлж” болдог аж. Мөн эсрэгээр нь, нөхөр нь үргүй тохиолдолд эхнэр нь хадам ахынхаа тэвэрт “тайтгарлыг олох” боломжтой гэнэ.

Эхнэрүүдээ “зээлэлцэх” үед олдож төрсөн хүүхдүүд хууль ёсны нөхрийн гэр бүлд өсч хүмүүжих бөгөөд яг л төрсөн хүүхэд шиг эрх эдэлнэ. Ер нь, эскимосчуудын ертөнцөд хууль бусаар төрсөн хүүхэд гэх ойлголт байдаггүй бөгөөд тэд шинээр хүүхэд мэндлэх бүрт хязгааргүй ихээр баярладаг юм байна.

Үр удмаа залгамжлан үлдээх энэхүү агуу хүсэл шунал нь эртний нэгэн домгоос үүдэлтэй гэнэ. Түүнд өгүүлснээр, эскимос эрэгтэй бүхэн талийгаач болсныхоо дараа тэднийг үр хүүхэдтэй эсэхийг жигтэйхэн ихээр сонирхдог үхэшгүй мөнхийн эмгэнтэй уулздаг бөгөөд хариулт таалагдсан тохиолдолд өмнө нь нас барсан хамаатнууд нь байгаа урц руу түүнийг явуулдаг, харин таалагдаагүй тохиолдолд түүнийг ёроолгүй гүн нууранд живүүлдэг гэлцдэг.  

Мөн нэгнийх нь эхнэр дандаа охин төрүүлээд байвал хүүтэй болохын тулд найзынхаа эхнэрийг “түрээсэлж” болдог юм байна. Ер нь, гэр бүлийн үнэнч байдал хэмээх ойлголт Хойд Туйлд ямар ч утгагүй аж.

Эхнэрүүдээ солилцдог бас нэг шалтгаан нь цус сэлбэх явдал. Нэг тосгоноороо хоорондоо гэр бүл болох нь цус ойртолт үүсгэн, нутаг нугаараа бүгд хамаатан садан болдог аж. Энэ нь генийн өвчлөлд хүргэх эрсдэлтэй учраас тосгод хоорондоо эхнэрээ солилцох санаачлага гаргадаг юм байна.

Бас нэгэн хачирхалтай заншил нь, гэртээ зочид ирсэн үед гэрийн эзэн өгөөмөр зангаа илтгэж, эр хүйсийн зочин бүрдээ эхнэртэй нь “унтахыг” зөвшөөрдөг гэнэ. Энэ үед эхнэр нь ихээхэн хүчин чармайлт гарган, шинэ генийн цуглуулга бүхий үр удам авч үлдэх ёстой аж.

Ийм үзэгдэл Арктикийг идэвхтэй эзэмших үед соёл иргэншилт ертөнцөөс тэнд очсон аялагчдын дунд ихээхэн түгээмэл байжээ. Тухайн үед олон судлаачид Хойд Туйлыг зорин, угсаатны зүйн судалгаа хийхээр Чукоткийн уугуул иргэдийн дунд удаан хугацаагаар амьдарч байсан билээ.

Мөн эхнэрээ “бартерддаг” бас нэгэн марзан хэлбэр байдаг гэнэ. Янз бүрийн тосгоны эрчүүд хоорондоо нөхөрлөн, үүнийгээ эхнэрээ хэдэн сараар хоорондоо солилцох замаар улам баталгаажуулдаг юм байх. Өрхийн тэргүүнд эхнэрийн шугамаар танилцсан олон найзууд байх тусмаа уг эр хавь орчиндоо нэр нөлөө ихтэй нэгэн болдог аж.

Энэ мэтчилэнгээр, бидний хувьд бол төсөөлөхөд ч бэрх хачирхалтай зан заншил дэлхийн бөмбөрцгийн эргэн тойронд хангалттай их байдаг бололтой.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
saihan yum bna da
2018-05-23 11:16:12
zawaan zambaraagui demii yum bichij ard tumniig munhruulahaa boli
2018-05-23 11:22:12
Чукча нарт хэвийн үзэгдэд
2018-05-23 11:30:26
Duuchin sarantuya iim zavaan amidraltai baigaad tuuniig huchirher geed baidag baih ni! Hun ehiin uhaanaa dagadag yum shdee! Eej ni chukcha shdee!
2018-05-23 14:33:37
нөгөө бахархаад байдаг барууны ертөнцөд ч ийм үзэгдэл бас бий. Жаахан өөр хэлбэртэй болохоос биш. SWINGERS гээд нетээс хайгаад үзээрэй
2018-05-23 14:37:38
Амьд амьтан бүхэн үр удмаа үлдээх зорилготой байдаг юм ш дээ. Бид ч гэсэн удалгүй эрүүл гений эрэлд мордох цаг айсуй. Оюуны хомсдолтой төрөлхийн согогтой хүний тоо өдрөөс өдөрт ихсэж байна. Бид улаанбаатартаа юу мэдэхгүй сүх далайтал үхэр амар гээд сууж байна.
2018-05-24 11:38:08
Түвдүүд гэж нэг гачин замарчихсан хүй нэгдлээрээ улс байдаг. Нөхөр нь нас барчихвал эхнэрийг нь нөхрийнх нь ах дүү аав эднүүс нь үргэлжлүүлээд эдлээд явдаг гэж байгаа. Эскимосчууд гэж бас хүй нэгдлээрээ улс байдаг байх нь. За даа, манай хөдөөнийхөн ч гэсэн дээ. Бэлчээр дээр мал хариулж яваа нөхөртэй нөхөргүй нь хамаагүй эмэгтэйгээд хэн ч хамаагүй морио унаж очоод л эдэлчихдэг юм байна лээ ш дээ. Бүр сурчихсан. Сум бригадын хэмжээнд аль нэг эрэгтэйтэй унтаж үзээгүй эмэгтэй, эсвэл аль нэг эмэгтэйг үзээгүй эрэгтэй гэж байдаггүй л юм байна лээ. Тийм инээдтэй, хүй нэгдлээрээ. Аргагүй ч юм уу, бэлчээр дээр хонь мал нь хамаа замбараагүй мордолцоод бэлгийн ажил өдөр бүр хийж байгааг харахлээд юм хум нь хөдлөөд зэрлэг инстинкт нь ажиллаад эхэлдэг байх.
2018-05-24 13:28:51
Иймэрхүү юм уншихаар зэрлэг бүдүүлэг омгийн усанд ордоггүй, дотуур хувцсаа бараг сольж ч мэддэггүй хүмүүс яаж сээгс хийдэг байна аа гэж боддогддог шүү. Усанд ороогүй л бол, хувцсаа солиогүй л бол ертөнцийн ямар ч гоо үзэсгэлэнтэй, бие хаа нь тасарчихсан эмэгтэй нүцгэлээд ороод ирэхэд би лав сэжиг хүрнэ ээ. Тэгэхлээр, охидуудаа өдөр бүр усанд орж, дотуур хувцсаа сольж бай.
2018-05-24 13:31:57
Эхнэрээ бусдад прокатлах юмсан.Мэдрэмжгү
2018-05-24 14:54:40
Шинэ мэдээ