Олон хүүхэдтэй эхийг хөнөөсөн алуурчны бичлэг камерт үлджээ
201805/xw_1538998.jpg

Кубанийн Псебай сууринд саяхан нэгэн аймшигт хэрэг гарсан билээ. Таван хүүхдийн ээж, 40 настай Наталья Дмитриеваг хоёр залуу хүчирхийлэн, зодож хөнөөсөн юм.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийн дүрс бичлэг нэгэн кафен ажиглалтын камерт бичигдэн үлджээ.

Бичлэгээс харахад, “Иванушка” кафед хэдэн халамцуу залуус тэнд ямар нэгэн баяр тэмдэглэн сууж байсан Наталья болон түүний найз бүсгүйтэй танилцахыг хүссэн боловч татгалзсан хариу авах аж. Дараагийн оролдлогууд ч төдийлөн амжилтад хүрсэнгүй.

Наталья итгэлгүйхэн байдалтай кафег орхин гарахдаа үүдний дэргэд хэсэг саатав. Түүний араас 16 настай Максим болон түүний хамтрагч 20 настай залуу даган гарах аж.

Мөрдөгчдийн урьдчилан таамаглаж буйгаар, өсвөр насны хөвгүүн Натальяг толгой дундуур нь цохин унагаад, үхэлд хүртэл нь зодсон. Дараа нь хамтрагчтайгаа нийлж хүүхнийг хүчирхийлээд, боомилон хөнөөгөөд суваг руу шидсэн бололтой.

Ингээд 16 настай Максим гэртээ харих чадалгүй болж, хэрэг гарсан газраас холгүй унтаж байхад нь цагдаа нар баривчилсан гэнэ. Түүний дараахан хамтрагч руу нь очин баривчилж хорьсон байна.

Тэдний гарт амь үрэгдсэн Наталья Дмитриева таван хүүхэдтэй байсан бөгөөд гэр бүлд нь районы захиргаанаас бүхий л талын тусламж дэмжлэг үзүүлжээ. Бүсгүйн нэр дээр байсан нийгмийн халамжийн бүхий л үйлчилгээг нөхөр Алексейн нэр рүү шилжүүлж, насанд хүрээгүй дөрвөн хүүхдэд нь тэжээгчээ алдсаны 8537 рублийг сар бүр олгохоор болсон байна. Мөн 20 настай хүүгийнх нь сургалтын төлбөрт тусламж үзүүлэхээр болсон аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Buzar yumnuud doodoxoo zaxirch chdgxvi 5 xvvxed odoo yanaa eejgvi bolchixloo uruvdultei yumuu
2018-05-25 07:45:28
Шинэ мэдээ