Хүүхдийн өрөөнөөс муурны дуу гарахыг гэнэт сонсоод...
201806/f633c3d882118924cf422391c8f4e37a-676x405.jpg

Канзас-Сити хотын оршин суугч Рой, Бернита Рожерс хэмээх хос өнөр өтгөн гэр бүлтэй болохыг байнга мөрөөдөж байсан ч биелүүлэх боломжийг хувь заяа тэдэнд өгсөнгүй. Гурван удаагийн жирэмслэлт бүгд зулбалтаар төгссөн учраас ахин үр хүүхэдтэй болно гэдэг итгэл найдвараа тэд алдахад хүрсэн байна.


Нэгэн удаа хосууд гудамжнаас хар өнгөтэй золбин муурын зулзага олоод түүнийг “Шөнө дунд” хэмээн нэрлэжээ. Бяцхан муурын зулзагад анхаарал халамж шаардагдаж байсан учраас тэд бага ч атугай гунигт бодлоосоо салан сатаарч байсан аж.

Удалгүй Бернита жирэмсэллээ. Хосууд хязгааргүй аз жаргалд умбан, эмч нар ч энэ удаад хүүхэд хэвийн төрөх болно хэмээн тэдэнд итгүүлжээ.

Ингээд бүсгүй 2 кг жинтэй, эрүүл саруул охин төрүүлэв.


“Стейси мэндэлсэн явдал үнэхээр гайхамшиг гэдэгт би итгэж байна. Бид энэ цаг мөчийг хичнээн удаан хүлээснийг үгээр илэрхийлэхийн аргагүй” гэж Бернита өгүүлсэн байна.

Стейси-гийн орны дэргэд эцэг эх нь асрагч-төхөөрөмж суурилуулан, охиндоо байнга анхаарал тавьж байлаа. Тэр ч байтугай, “Шөнө дунд” хүртэл өөрийн үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлан, бяцхан охиноос нүд салгахгүй харж байв.

Төрөөд сар гаруйхан болж байхдаа охин өвчлөв. Бернита охиноо хүүхдийн эмчид үзүүлэхэд энгийн ханиад тусчихаж хэмээсэн аж.

Тэр өдөр Рожерсийнд Бернитагийн эцэг эх зочлон иржээ. Стейси охиноо унтуулж орхиод, бүсгүй зочидтой хууч хөөрөн суужээ.

Өрөө рүү гэнэт “Шөнө дунд” хар эрчээрээ шуугин орж ирэв. Тэрээр ихэд сандарсан байдалтай Бернитагийн хөлний орчим цовхчин, ямар нэгэн юм хэлэхийг хүсээд буй мэт байж. Гэвч эзэгтэй нь түүнд төдийлөн анхаарал хандуулахгүй болохоор буцаад хүүхдийн өрөө рүү давхичихжээ.

Түүний дараахан Бернита хүүхдийн өрөөнөөс муурын бачимдсан дууг сонсоод өрөөнд гүйгээд ортол охиных нь нүүр хөхрөн амьсгал нь боогдох маягтай болчихсон байж.

“Тэр агшинд би охиноо алдах нь гэж бодсон” хэмээн Бернита дурсан өгүүлжээ.


Бяцхан охиныг тэр даруйд эмнэлэгт хүргэсэн бөгөөд жаахан л хугацаа алдсан бол охины амь насанд аюул учрах байсан тухай эмч нар өгүүлсэн байна.


“Муур бидний охины амь насыг үнэхээр аварч чадсан. Одоо бид түүнд маш их өртэй...” гэж Бернита бахдан ярьжээ.


Түүнээс хойш 12 жил өнгөрч, Стейси өсөн том болж, “Шөнө дунд” урдын адил түүний үнэнч анд байсаар...

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
huurhun umaa^_^
2018-06-08 08:36:13
ямар ойлгомжгүй тэнэг орчуулж бичээ вээ .хэр баргийн хүн ойлгохгүйэээ
2018-06-08 12:56:46
Муур шуугин орж ирэв энэ тэр хахаха
2018-06-08 13:38:00
Estoi huurhun.
2018-06-08 21:08:43
estoi khuurkhon
2018-06-09 16:57:04
makhan tolgoogoo ajluul malaa uum yum medekhgui baij yum uzeed yakhn be khulduu min
2018-06-09 17:53:37
makhan tolgoogoo ajluul malaa uum yum medekhgui baij yum uzeed yakhn be khulduu min
2018-06-09 17:53:41
makhan tolgoogoo ajluul malaa uum yum medekhgui baij yum uzeed yakhn be khulduu min
2018-06-09 17:53:42
makhan tolgoogoo ajluul malaa uum yum medekhgui baij yum uzeed yakhn be khulduu min
2018-06-09 17:53:44
Сайхан сэтгэл хөдөлгөм түүх байлаа шүү.Одоо монголд маань янз бүрийн нохой хөтөлж түүндээ чирэгдэн мээм нь савлан гүйж яваа олон охид хүүхнүүдийг хотын гудамжаар хардаг боллоо. Зарим нохой нь эрэгтэй хүн харахаараа араа шүдээ арзайлган архирах юм. Эзэн шигээ охид эмэгтэйчүүдийг харахаараа эрхтэн нь гарч ирэн бөгс нь хөдлөөд эхлэх юм.Үүнийг шалгах хэрэгтэй
2018-06-23 13:57:06
Орчуулга давгүй дахин олон сэдэв орчуулаарай амжилт. Муу шүүмжлэл бсан ч алдааг засаад бүр амжилт ирнэ
2018-06-23 17:37:47
Шинэ мэдээ