Найз бүсгүйгээ дагуулан эрдэнэс хайхаар явтал...
201806/1e0363e1c3afecb6faef2524a310a2cf-676x412.jpg

Дөрөвдүгээр сарын хаврын нэгэн налгар өдөр Банкер-Хилл дэх сүмийн пастор нэгэн залуу эр найз бүсгүй Лизагийн хамтаар эрдэнэс хайхаар ой руу явжээ.

Металл хайгчийн тусламжтайгаар эрдэнэс хайх энэхүү аялал Лизагийн хувьд анхных байлаа. Райан газар дор ямар нэгэн зүйл олох үед бүсгүй хичнээн догдолсон гэж санана!

Металл хайгч чангаар дуугарч эхлэнгүүт Райан тэр газрыг ухан, зоостой төстэй нэгэн бөөрөнхий зүйл олсон байна.


Металл хайгч үргэлжлүүлэн дуугарсаар байсан тул Райан бүр гүнзгий ухаж эхэлжээ. “Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн чухал олдвор байж ч мэднэ!” хэмээн залуу эр догдлонгуй хэллээ.

Хүрз нь гэнэт ямар нэгэн хатуу зүйлд тулжээ.


“Хайрцаг юм шиг байна” хэмээн Райан Лизад хэллээ. Үнэхээр ч энэ нь хуучин зэвэрсэн хайрцаг байв.


Райан тагных нь шороог арчаад хартал: “Матфей 13:44”, “Сургаалт үгс 18:22” гэсэн үгс байж. "Байж боломгүй юм!” хэмээн Лиза уулга алдлаа.


Энэ нь библийн хэллэгүүд байсан тул Райан гүйн явж библийн судраа авчраад чангаар уншлаа: “Тэнгэрийн хаант улсын нуугдмал эрдэнэсийг олсон тэр хүн баяр баясгалантай болж, өөрийн байгаа бүхнийг зараад, тэр газрыг худалдан авна"


Дараа нь Райан нууцлаг хайрцгийг нээхэд дотор нь алчууранд боолттой ямар нэгэн зүйл байв. “Бурхан минь!” хэмээн Лиза дуу алдлаа.


Алчуурыг задлахын өмнө Райан ялимгүй саатаж, “Магадгүй, бид хоёр дахь текстийг тайлж унших нь зүйтэй байх” гээд: “Эхнэрээ олсон хүн эрдэнэсийг олоод, Эзэний тааллыг олох болно" хэмээн уншив. Ингээд алчуурыг задалтал дотор нь жижиг хайрцаг байлаа.


“Гайхалтай” хэмээн Лиза үл итгэсэн байдалтай дуу алдав. Райан хайрцаг дотроос очир эрдэнийн шигтгээ бүхий бөгж гаргаж ирээд: “Чи надтай гэрлэх үү?” хэмээн Лизагаас асуулаа. Гэнэтийн энэхүү явдалд цочирдсон Лиза баярласандаа чангаар инээснээ дараа нь уйлах нь тэр.


“Лиза, чи бол миний олсон үнэт эрдэнэ. Ийм учраас чамайг зөвхөн минийх байгаасай гэж хүсээд, би өөрт байгаа бүхий л зүйлсээ чамдаа зориулахад бэлэн байна!” гэж Райан догдлон өгүүллээ. Эдгээр чин сэтгэлийн үгсийг сонссон Лиза шууд л “Тийм” хэмээн хариулжээ.  


 Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
ТЭНЭГ ҮЛГЭР БАЙНА.
2018-06-11 07:20:02
Za ehneree abaad oiruu ybj erdnes haihaas doo kk olchih ch uym biluu
2018-06-11 08:58:05
Эхлээд өөрөө очиж нуух хэрэгтэй. Тэгээд эмэгтэйдээ мэдэгдэхгүйээр очиж хайх нь эрсдэл багатай юм байна. Өнөөдөр явж бөгж нуунаа.
2018-06-11 09:08:10
Goyo vlger
2018-06-11 11:51:38
togs hosuud
2018-06-11 14:42:13
Сийрэг толгой юм да.. жилийн өмнө булсан гэж сонссон. Их эд ээ..
2018-06-11 21:50:25
ЭНД ТЭНДГҮЙ ГАЗАР УХСАН НИНЖА НАР ХАРАГДААД БАЙХААР НЬ ГАЙХААД БАЙСАН ЧИНЬ ИЙМ УЧИРТАЙ ЮМ БАЙЖ Л ДЭЭ
2018-06-12 00:56:54
Романтик аа гэж энэ дээ ккк
2018-06-20 03:49:02
Шинэ мэдээ