Меган Маркл хатан хааны хамт тансаг галт тэргээр нь зорчив
201806/44d2332ec0e53a8a50d8b53dfb97ec61_fitted_740x0.jpg

 Их Британийн ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нар Канадад бал сараа өнгөрүүлсэн билээ. Тэгвэл ханхүүгийн эхнэр Меган Маркл өчигдөр хатан хаан Элизабеттай хамт Чеширт очсон байна. Тэд домогт “The Royal Train” галт тэргээр явжээ. Энэхүү галт тэргээр хатан хаан, түүний нөхөр Филипп, хүү Чарльз нь болон түүний эхнэр Камилла Паркер-Боулз нар л зорчих эрхтэй юм. Хатан хаан II Элизабет 2003 онд ач хүү Уильямдаа “The Royal Train” тансаг галт тэргээр зорчих боломж олгосон бол өчигдөр нөгөө ач хүүгийнхээ эхнэрийг дагуулан зорчсон байна. Тэд гүүр болон театрын нээлтэд оролцоод үдийн хоол идэхээр явжээ. Ханхүү Харригийн эхнэр хатан хаантай хамт анх удаагаа олны өмнө гарахдаа “Givenchy”-гийн даашинзаар гоёсон байна.

Меган Маркл, II Элизабет нар хамтдаа инээлдэж, сэтгэл хангалуун яваа харагджээ. Меган түүнчлэн цугларсан хүмүүстэй уулзаж, гар барьж, ярилцсан байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Индан гаралтай байх.
2018-06-16 07:17:56
Дээдсийн хүний инээмсэглэл биш дорд хүний инээмсэглэл харагдаад байна даа.
2018-06-18 05:12:44
Ха ха эднийг хүртэл муулж л суудаг гэнээ
2018-06-18 07:00:46
сайхан бүсгүй
2018-06-18 07:47:37
Шинэ мэдээ