Сильвестр Сталлонег шүүх хурал ойрын хугацаанд болно
201806/cfc71b4875fd64555f6c3ad797ee5bba_fitted_740x0.jpg

Жүжигчин Сильвестр Сталлоне хүчирхийллийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлчээр гарсан билээ. Тэрбээр өөрөө энэ мэдээллийг үгүйсгэж байсан ч түүний хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өнгөрсөн оны сүүлчээр эхэлжээ. Хэргийг шүүх хурал ойрын хугацаанд болох талаар Холливудын хэвлэлүүд мэдээлж байна.

Хохирогч эмэгтэйн ярьснаар Сильвестр Сталлоне 20 жилийн өмнө Санта-Моника дахь оффистоо түүнтэй бэлгийн харилцаанд оржээ. Жүжигчин эр уг эмэгтэйг өөртэй нь бэлгийн харилцаанд орохгүй бол бие, сэтгэлийн дарамт үзүүлнэ гэж сүрдүүлсэн байна. Хохирогч эмэгтэй тухайн үед 16 настай байжээ.

Сталлоне хохирогч эмэгтэйтэй 1987 онд холбоотой байснаа хүлээн зөвшөөрсөн ч түүнийг хүчиндээгүй гэж мэдүүлж байгаа аж. Сильвестр Сталлонегийн хуульч нар нь уг эмэгтэйг жүжигчнийг худал гүтгэж байна гэж буруутгажээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй юмуу?
2018-06-20 03:11:15
Шинэ мэдээ