Саажилттай сурагчаа нуруундаа үүрэн аялжээ
201806/def7c400325275d48dfd7c077e9021e5-676x378.jpg

Чикаго хотын 10 настай сурагч Мэгги Васкесын ангийнхан аялалд явахаар бэлтгэж эхэлсэн байна. Харин энэ охин тархины саажилттайн улмаас ойд бие даан явах боломжгүй тул ихэд гуниглахад хүрчээ. Тэрээр маш нийтэч зантай, аялах дуртай охин аж.

Мэгги тусгай зориулалтын алхах төхөөрөмж болон тэргэнцэр хэрэглэдэг учраас ойд хоноглох хоёр өдрийн аялалд явах боломжгүй байж.


Гэвч охины ангийн багш Хельма Варденаар түүнийг гэрт нь үлдээхийг хүссэнгүй. Ингээд охиныг ангийнхантайгаа хамт аялалд явахад нь туслах арга замыг хайж эхэлсэн байна.

“Мэггиг аялалд авч явах нь сургуулийн хувьд маш чухал байлаа. Тэр бүх хүүхэдтэй хамт байж, тэдний хийж байгаа зүйлсийг мөн адил хийх зайлшгүй шаардлагатай байсан” хэмээн Хельма өгүүлжээ.

Багш бүсгүй ангийнхаа хөгжлийн бэрхшээлтэй сурагчид зориулан нэг найзаасаа одой морь авч болохоор байсан ч явган хүмүүсийн аяллын жимээр морьтой явахыг хориглосон дүрэм журамтай аж.  Эрх баригчдад мэдэгдэхгүйгээр үүнийг хийж болох хэдий ч сурагчдад муу үлгэр дууриал болох тул энэ санаанаасаа татгалзахаар шийдсэн байна.

“Бид одой морь унаж яваад баригдахад хүрвэл би торгуулийг нь төлөхөд бэлэн байсан хэдий ч сурагчдад маань тааруухан үлгэр жишээг үзүүлэх болно” гэж Хельма бодсон аж.


Багш эмэгтэй аяллын хэрэгслүүд худалдаалдаг олон компанитай холбогдсон боловч Мэггид таарчихаар хэрэгсэл олдсонгүй.

Харин хоёр долоо хоногийн дараа аяллын нэгэн компаниас Хельмад утасдан, түүнд хүүхэд үүрч явах зориулалтын цүнх санал болгожээ. Уг үүргэвч 300 долларын үнэтэй бөгөөд сургуулийн төсвөөс мөнгийг гаргах боломжгүй байсан тул багш бүсгүй өөрийн мөнгөөр худалдан авсан байна.


Ингээд эцэст нь, анги бүрэн бүрэлдэхүүнээрээ аялалд гарцгаажээ. Сурагчид бугын мөр хайцгаан, янз бүрийн эрвээхэй, шувуудыг харан баясч явлаа.


“Мэгги өөрийг нь үүрч явахдаа намайг ядарч буйг ажиглангуут хүзүүнд минь иллэг хийн, ядаргааг мартагнуулахын тулд дуу дуулж өгч байсан. Мэгги бол гайхалтай сурагч. Тэр эерэг бодолтой, маш шийдэмгий охин. Түүний гайхалтай инээмсэглэл, эрч хүч нь боломжгүй зүйлийг ч боломжтой болгох хүсэл танд төрүүлэх болно” гэж Хельма багш бахдан өгүүлсэн байна.  

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
МЭГГИ ЧАМД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ , ГАЙХАЛТАЙ БАГШ БАЙНА БАГШИД НЬ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ
2018-06-20 01:13:17
2-uulaa ok
2018-06-20 05:55:19
Ямар гайхалтай сайхан сэтгэлтэй багш вэ? Одоогийн үед ховорхон багш байна даа.
2018-06-20 10:37:03
jinhen bagsh saihan emegtei bna az jargal hvsie
2018-06-22 08:21:54
МАНАЙД ИЙИ БАГШ БИЙ ЮУ?
2018-06-23 07:33:57
bagsh gej iim l humuus odoo bol oorsdoo omsoh bandaash gutal l bodood buhniig mongonii nudeer haraad l medleg zaah argan ch hotsrogdson ymar saindii oorsdiigoo gudamjind gargaj bihavdee
2018-06-26 05:49:57
Шинэ мэдээ