Тэнүүлч эр тэжээсэн эмэгтэйдээ гай тарьжээ
201806/dgoieoir.jpg

Алма-Ата хотын оршин суугч Халида Иманджанова орон гэргүй хүмүүст сайхан сэтгэлээр хандан тусалдгаараа алдартай бөгөөд харин саяхан тэрээр энэхүү буяны үйлсээ цаашид ахин хийхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Түүний энэхүү мэдэгдэл казахстаны мэс заслын эмч асан Жумабек Дуйсембаевтай холбоотой аж.

70 настай Дуйсембаеваас ойр дотныхон нь нүүр буруулж, эхнэр нь хууран мэхлэх замаар хоёр өрөө байрыг нь булааж аваад түүнийг гудамжинд хөөн гаргасан гэнэ. Тэгээд гудамжны амьдралаар хоног өдөр өнгөрүүлж явахад нь цагдаа нар олж, орон гэргүйчүүдийн асрамжийн газарт хүргэжээ.


Тус төвийн нийгмийн ажилтнууд эхнэр, хүүхдүүдтэй нь холбоо барьсан хэдий ч тэд нар нь түүнтэй уулзахаас татгалзсан байна.

Харин Халида Иманджанова мэс засалч өвгөний гунигт амьдралын тухай сонсоод түүнд туслахаар шийджээ. Ингээд асрамжийн газарт очин түүнийг хараад талийгаач болсон ааваа дурсан санаж, өрөвдөлт өвгөнийг гэртээ аваачин асрахаар болж.

Түүнийг усанд оруулан угааж цэвэрлэн, сахал үсийг нь авч, шинэ хувцас худалдан авч өгчээ. Ингээд өдөр бүр өвгөнд төрөл бүрийн хоол бэлдэж өгөн, хувцас хунарыг нь угааж, өрөө тасалгааг нь байнга цэвэрлэдэг байсан гэнэ.

Өвгөн өмнө нь өгсөн хоол бүрийг талархалтайгаар хүлээн авч иддэг байснаа аажмаар зан аашаа хувирган, хоолыг нь голж, хувцас хунар ингэж тэгж угааж индүүдсэнгүй хэмээн загнах болсон байна.


Тэр ч байтугай, нэг удаа хоолны ширээний ард хамт сууж байхдаа: “Чиний хөхийг чинь үнсмээр байна” хэмээн илэн далангүй хэлэхэд нь бүсгүй бараг шооконд оржээ. Юу вэ, аав шигээ бодон халамжилж байхад ийм үг хэлэх гэж!

Тухайн үедээ энэ үгийг нь юу ч болоогүй мэт өнгөрөөсөн боловч нөгөөх шар сэмжилсэн өвгөн түүнийг зүгээр байлгахгүй, энд тэндээс нь базаж бариад болохоо байсан аж.

Ингээд цөхрөнгөө барсан бүсгүй түүнийг асрамжийн газарт нь буцаан өгөх болоход нөгөөх нь хэвлэлд түүний тухай сөрөг мэдээлэл өгнө хэмээн сүрдүүлсэн байна.

Үнэхээр ч, хэд хоногийн дараа мэдээллийн нэгэн сайт дээр нөгөө өвгөн ярилцлага өгөөд, бүсгүйн тухай баахан худлаа гүтгэлэг ярьчихсан байж. Үүнийг уншсан эмэгтэй сэтгэлээр унаж, тэр шөнөдөө уйлж хоноод, эцэст нь, тиймэрхүү хүмүүст тусалсны хариуд гэмгүй гэмтэн болохоо болихоор хатуу шийдсэн аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Анхнаасаа л энэ өвөө асуудалтай гар байсан учраас гудамжинд гаржээ дээ...
2018-06-20 05:12:27
ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭЖ БАЙХАД НЬ СААД БОЛЖ ДЭЭ.ХҮН ТЭЖЭЭВЭЛ... МАЛ ТЭЖЭЭВЭЛ... ГЭДЭГ ДЭЭ
2018-06-20 05:13:01
He he tenej yavah zamd n saad boljee.teneg huuhen.
2018-06-20 05:15:10
ХҮН ТЭЖЭЭВЭЛ ТОЛГОЙ ЦУСТАЙ МАЛ ТЭЖЭЭВЭЛ АМ ТОСТОЙ ГЭЖ ӨВӨГ ДЭЭДЭС СУРГАСАН БОЛОЙ
2018-06-20 05:17:58
хүн тэжээвэл толгой цусдана, мал тэжээвэл тогоо тосдоно гэдэг юм даа
2018-06-20 05:23:43
даралттай хасгууд бас л Муратын өрөөсөн гуя бна даа
2018-06-20 05:54:32
өөрөө ханд өгсөн юм биш үү
2018-06-20 06:08:45
новшийн,өвгөн,байна,эмч,нар,ийм,болдог,баах,шүү
2018-06-20 06:16:08
ийм болоод гэр бүл үр хүүхэд нь хаясан байналдаа
2018-06-20 06:41:57
gerlen burhuul n
2018-06-20 07:11:25
Эмч нар угаасаа ийм банзка болдог гэсээн
2018-06-20 07:43:03
Ийм хогийн гарууд хүн хүндээ итгэх итгэлийг үгүй хийж хүн хүнээсээ зайгаа барих байдал руу оруулдаг манайд ч гэсэн төрд гарсан хогийн гарууд ард түмнийхээ итгэлийг уландаа гишгэж эргээд ард түмэн газар шороондоо гай болоод л байж байгаа шүү дээ дээр гарангуутаа ард түмэн гэдэг чинь цагаан цаас гэнэн тэнэгүүд гэж онгирдог гээ биз дээ
2018-06-20 08:28:59
Манайд улсад ч бас нэг ийм казах нөхөр байгаад байгаа. Бүр гишүүн болсон гэж байгаа.
2018-06-20 13:14:13
тэнэг хүүхэн бэ, бодвол ганц бие болтой, тэгээд хөгшин ч гэсэн эр хүн тэр тусмаа гэр бүлдээ гологдсон бүтэлгүй хүнийг гэртээ орогнуулна гэж яаж санаанд нь багтваа. хөөрхий ёстой түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгч болжээ
2018-06-20 14:30:49
өөрийхөө лай ланчигийг үүрч байгаад үхэх тавилантай хүн байж зурсан зурагаараа явах ёстой юмийг өөрчилж болохгүй гэдэг тодорхой юм байна
2018-06-20 17:01:48
Huurhii
2018-06-20 18:50:47
Bas tiim tenemel humuus er ni bas ihenh ni uursduu zalhuu zavaan, buruu amidraad l tiim bolj bgaa sh dee. Tegeed yun hamaagui tenemel hun ger orondoo oruuldgiin. Zugeer alsaas tuslaad yavahad boloh baijee
2018-06-21 01:00:30
Ugaasaa tiim tenemel humuusiin diilenh ni l zalhuu zavaan, arhichin ch yumuu buruu zurshiltai bolood l tegj amidarch bgaa sh dee
2018-06-21 01:02:15
Манж нарын үгээр үг хийхээ боличихоорой. Манжууд л хүн тэжээвэл толгой цустана гэж өвөр зуур алалцуулсан юм шүү
2018-06-21 01:27:28
муу хүмүүсээс муу л санаа төрнө өрөвдөх хэрэггүй заяа нь тэр хүмүүс байнаа
2018-06-21 01:58:56
”Хүн тэжээвэл толгой цусдана, Мал тэжээвэл тогоо тосолно” - Монгол ардын зүйр цэцэн үг. Ер нь муу хүмүүстэй харьцахын хэрэггүй.”Тэжээ сэн бяруу тэрэг эвдэнэ” гэдэг шиг болдог юм билээ. Би үүнийг сайн мэдэрсэн. Боловсрол, мэдлэггүй, атгаг санаатай, арчаагүй, шуналтай, атаархуу хүмүүс байдаг. Гэхдээ хорвоод муугаасаа сайн нь олондоо гэж найдаж байна.
2018-06-21 03:22:27
Tiim hogiin bolohoor ni ur huuhduud ni hurtel uulzahiig husdeggui bh ni
2018-06-21 05:18:30
Энэ дэлхий уужим болохоор манай Оюун-Эдэнийн өөр нэг хувилвар гараад ирдэг юм байна хэ хэ
2018-06-21 12:46:46
Би манжийн үед амьдарч байгаагүй болохоор мэдэхгүй юм аа. Бидний өвөг дээдэс бүтэлгүй хүүгээингэж хэлдэг л байсныг мэдэж байна
2018-06-21 12:49:48
новш яах гэж авсын
2018-06-22 04:07:06
hunii tursun aav eejees uur yamar ch hun aav shig n baij chadahguie ,hund gaantshan zayah aav eejee amid mended n hairlah heregtei shuu.Yamar ch haru hardaggui achtanguud.
2018-06-22 10:20:25
BUZRIIN UBGUN BE UHWEL TAARNA. HUND TUSLAMAAR BDIIN BOL YALGAWARTAI HANDAH HEREGTEISHD.HARAH TSARAINII MUUHAI HUURIIG YAH GJ TEJEEWDEE
2018-06-24 03:28:42
Мэдрэл муудна гэж үүнийг хэлдэг юм.
2018-06-25 02:01:38
Сайн судалж байж туслах хүнээ сонгомоор юм бн. Энэ удаа буруу, муу зуршилтай балай хүн таарчилдээ. Үнэхээр зовж ядарсан, аргаа барсан сайн хүмүүс бий.
2018-06-25 04:40:00
Давасан муу төгцөг вэ?
2018-06-27 13:25:52
Шинэ мэдээ