Гайхалтай тохиолдол
201806/nre,lwklf.jpg

Надежда хүүхэд байхаасаа л өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөг байв. Гэвч яагаад ч юм, тэрээр таарч тохирох хань ижлээ олохгүй л байлаа.

Цаг хугацаа урсан өнгөрсөөр, Надягийн амьдрал гэр-ажил гэсэн нэгэн хэмнэлээр үргэлжилсээр. Оросхэлийн багш бүсгүй зөвхөн хүүхдүүдтэй л харьцах бөгөөд заримдаа ялимгүй гунигт автана. Тэр өөрийн гэсэн үр хүүхэд төрүүлэхийг ихэд хүсч байв.

Гэнэт санамсаргүйгээр тэр Юрий-тэй танилцжээ. Энэ бол үнэхээр романтик учрал байлаа. Тэд гэр бүл болон аз жаргалтай амьдарч байсан боловч хүүхэд заяахгүй байсан нь л тэдний хамтын амьдралыг ялимгүй сүүдэртүүлж байв.

Надежда бүхий л шаардлагатай үзлэг шинжилгээг хийлгэхэд түүний бие организмд ямар ч асуудал илэрсэнгүй. Эмч нар ч түүнийг хэзээ нэгэн цагт жирэмслэхээ хүлээх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.


Цаг хугацаа өнгөрсөөр Надя 40 нас хүрчээ. Хүүхэдтэй болох хүсэл мөрөөдөл нь ч жил өнгөрөх тусам улам бүтэшгүй мэт санагдах болов. Тэрээр хүүхэд үрчилж авах талаар нухацтай яриаг нөхөртэйгээ өрнүүлж эхэлсэн байна. Нөхөр нь ч энэхүү хариуцлагатай алхмыг эсэргүүцсэнгүй.

Хосууд хүүхдийн асрамжийн газарт ирэв. Тэнд байгаа өрөвдмөөр олон үрс дотроос Игорь хүү тэдэнд хамгийн ихээр таалагджээ. Хүү 2 настай хэдий ч үеийнхнээсээ хамаагүй өсгөлүүн, хөгжил сайтай аж.

Ингээд бүхий л шаардлагатай бичиг баримтууд бүрдүүлэн хүүг үрчилж аваад, тэдний амьдралд өнгө гэрэл нэмэгдэх мэт болжээ.

Ажил, гэр орондоо байнгын анхаарал тавин завгүй гүйж явсан эмэгтэй гэнэт л толгой нь эргэн, дотор нь муухайрахыг мэдэрсэн байна. Ингээд түүнд ямар нэгэн өөрчлөлт ороод байгааг анзааралгүй явж байснаа ойлгосон аж.

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсний дараа жирэмсэн болох нь батлагдаж, Надежда бөөн баяр хөөрт умбалаа. Тэрээр нөхөртөө энэ тухайгаа хэлэхээр гэр рүүгээ яарав. Хосуудын баяр баясгалан, аз жаргалд хэмжээ хязгаар байсангүй.

8 сарын дараа Надежда, Юра хоёр хөөрхөн охинтой болж, Машенька хэмээх нэр хайрлав.  Игорь өмнө нь эрэгтэй дүү нэхэн, ээж аавдаа зогсолтгүй шулганадаг  байсан хэдий ч Машенька дүүгээ хараад жигтэйхэн ихээр баярлаж байлаа...

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
huuhedgui ger bul huuhed orgoj avaad ooriin huuhedtei bolson tohioldol olon baidag.
2018-06-21 09:18:07
тантай санал нэг байна
2018-06-21 09:29:24
Iim tohioldol olon baidag. Manai hamaatnii ah egch 2 socializmiin ued huuhed garahgui 7-8 jil bolood 0hin mania uvuugiinhees urguj avaad daraa ni 8-n huu tursun gedeg.
2018-06-21 09:39:34
азжаргал хүсье.
2018-06-21 11:58:04
hojuu biyledeg tavilantai hun gej bii
2018-06-21 12:34:50
Huuhed huuhed daguuldag gedeg.iim jishee manaid ch bna.Amidral saihaan
2018-06-24 02:53:10
yu ve sain oilgosongui. hend ch hereggui yum bichih yum aa
2018-06-26 04:03:21
Шинэ мэдээ