“Тэмээн -охины” хувь тавилан...
201806/21112924.371099.5653.jpg

1870 оны нэгдүгээр сард Америкийн Теннеси мужийн нэгэн гэр бүлд ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрийн өрөөсөн хүүгийн талаар мэдээлэл төдийлөн байдаггүй бол харин нөгөө ихэр нь болох охин дэлхий дахинаа алдаршсан байна.

Элла охин генийн ховорхон өвчлөлтэй төрсөн аж. Түүний хөл нь хойшоо буруу харан эргэсэн байдалтай төрсөн бөгөөд өнөөг хүртэл энэхүү өвчний талаар төдийлөн сайн судлагдаагүй гэнэ.

Өвчний улмаас Элла дөрвөн хөллөн явах шаардлагатай байж. Түүний энэхүү хачирхалтай байдлыг харсан хүмүүс хуруугаар заан гайхах хэдий ч охин олны тэрхүү шоолсон харцыг огтхон ч тоохгүй байхад суралцаж чадсан байна.

Охин маш аятайхан бүсгүй болон өсчээ. Түүний царайлаг дүрх төрх нь хачин эвгүй биетэй нь зөрчилдөх мэт байж. Эцэст нь, түүний хүүхэлдэйнх мэт хөөрхөн царай нь бус, харин гажигтай хөл нь түүнийг дэлхий дахинд алдаршуулсан аж.

Ер бусын хөлтэй охиныг циркийнхэн ажиглаад түүнийг манежинд гарахыг урьжээ. Ингээд 12 настай Элла анхны аялан тоглолтод гарсан байна. Охинд тэд сайн хөлс олгодог байсан бөгөөд тэрээр долоо хоногт 200 /одоогийн ханшаар 5000/ доллар авдаг байжээ.

Хэдэн жилийн дараа Элла циркийн ажлаасаа татгалзан, суралцахыг хүссэн байна. Ингээд 1903 онд Харперынхан жижиг хотоосоо мужийн нийслэл хот руу шилжин, Элла тэнд сургуульд оржээ.

Бүсгүйн хачирхалтай эвгүй бие хаа түүнийг хувийн аз жаргалаа олж, мөрөөдлөө биелүүлэхэд огтхон ч саад болсонгүй. Элла багштайгаа гэрлэн, тэр ч байтугай, хүүхэд төрүүлсэн байна.

Гэвч тэрээр удаан хугацаанд ээж байж чадсангүй. Түүний хүүхэд төрснөөсөө хойш нэг жилийн дараа нас баржээ. Харин Элла ахин жирэмсэлж чадсангүй.

Элла гэрийн эзэгтэйн энгийн амьдралаар нам гүмхэн амьдарч байгаад 1921 онд 51 настайдаа өвчнөөр таалал төгссөн аж.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ