Хятад улс 69 төрлийн гэмт хэрэгт цаазын ял оноодог. Үүнд: эх орноосоо урвах, салан тусгаарлах, зэвсэгт бослого үймээн, тагнуул, хар тамхи гэх мэт.
Өчигдөр гэхэд, Гуандун мужийн Шаньвэй хотын шүүх 10 хүнд цаазаар авах ял оноон, тэр өдрөө ялыг гүйцэтгэсэн байна. Тэднийг хар тамхины үйлдвэрлэл, худалдаа, зөөвөрлөлтөд буруутган яллажээ.
Шүүхийн шийдвэрийг нийтэд сонордуулсны дараа ялтнуудыг харуул хамгаалалтын дор цаазын тавцан руу хүргэн гүйцэтгэсэн байна.
Харин насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноодоггүй аж.
Статистик баримтаас харахад, Хятад улсад жил бүр 5000 орчим хүн цаазлуулдаг юм байна. Ялыг буудах буюу үхлийн тариа хийх замаар гүйцэтгэдэг гэнэ. Өмнө нь дүүжлэх аргаар ялын тогтоолыг гүйцэтгэдэг байжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл бичих | |
|