Таван сарын зайтай ихрүүд төржээ
201806/in_article_ce8663b8f8.jpg

ОХУ-ын Буриад улсад нэгэн гэр бүл таван сарын зайтай хоёр ихэр төрүүлэн, дөрвөн хүүхэдтэй болсон байна.

Буриадын оршин суугч Даба, Аюна Самбуевынхан дараалан төрсөн хоёр ихрүүд өсгөж байна. Ихрүүд хоорондоо таван сарын зайтай хорвоод мэндэлсэн аж.

Эхний хоёр ихэр 2017 оны хоёрдугаар сард төрсөн бол, хоёр дахь ихрүүд долдугаар сард төрсөн байна.


Гэр бүлийн хос зургаан жилийн турш үр хүүхэдтэй болохыг оролдон элдэв арга хэрэглэсэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Харин эцэст нь Дабагийн эгч тэдний хүүхдэд тээгч эх болохыг зөвшөөрсөн гэнэ.

“Бид түүнийг гуйгаагүй байтал тэрээр бидний шаналал зовлонг хөндлөнгөөс хараад өрөвдөж, тээгч эх болох санал тавьсан юм. Үүнийх нь төлөө бид түүнд насан туршдаа талархаж явах учиртай” хэмээн Даба өгүүлжээ.

Ингээд Самбуевынхны хамаатан бүсгүй жирэмсэлсэн хэдий ч Аюна өөрөө бас ээж болохыг хүссэн байна.

“Жирэмсэн байхын аз жаргалыг өөрөө мэдрэхийг хүссэн учраас тээгч эхийн процедураас үлдсэн хоёр эмбрионыг өөртөө суулгуулахыг хүссэн. Үүнээс өмнө хэд хэдэн удаа иймэрхүү амжилтгүй оролдлогууд хийж байсан болохоор амжилтанд хүрнэ гэдэгт бид төдийлөн их найдахгүй байсан. Эмбрионуудыг салгах боломжгүй байсан учраас шууд л хоёуланг нь хамт суулгуулсан” гэж Аюна дурсан ярьжээ.

Энэ удаагийн оролдлого амжилттай болж, Аюна жирэмсэлсэн байна. Ингээд Аламжи, Амарсана хоёр ихэр төрөөд таван сар болж байхад Анжил, Аюржана нар хорвоод мэндэлсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Аюна биш Оюна (Оюунаа )юм биш үү . Даба гэж бодвол бас Даваа байх даа
2018-06-28 07:34:55
Шинэ мэдээ