Нэр алдартай байхыг үзэн яддаг ОДОД
201806/203372.jpg

Амьдралдаа хэдхэн цаг ч атугай алдар нэртэй оддын оронд байхыг хүсдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Үй олон шүтэн бишрэгчид, гайхалтай үдэшлэгүүд, гял цал сэтгүүлүүд дээр залрах зураг хөргүүд... Бас хувийн арлууд, нисдэг тэргүүд, тусгай дизайнерын хувцас хэрэгслүүд... гээд энгийн нэгний хувьд бол зөвхөн мөрөөдөж л болох зүйлс.

Тэгвэл энэ бүхнээс залхаад уйдчихсан ОДОД олон байдаг аж.

Селена Гомес


Инстаграмм дахь түүний хуудсыг 138 сая хүн дагадаг. Харин одоогоос нэг жилийн өмнө дуучин бүсгүй маань инстаграммыг үзэн ядаж байна гээд гар утаснаасаа уг апп-ыг устгаж байсан билээ. Түүний фото зургуудыг хувийн туслах нь нийтэлдэг талаар хүмүүс ярилцдаг. Тэгээд ч өөрийнх нь хувь хүнд хэт их анхаарал хандуулах нь түүнд түгшүүртэй мэдрэмж төрүүлдэг тухай дуучин бүсгүй өгүүлж байсан юм.

Жастин Бибер


Дуучин залуу загварлаг эд зүйлс, ялангуяа бугуйн цаг, спорт машинуудыг сурталчлах дуртай. Гэвч заримдаа сэтгэл гутралд автан, энэ бүхнээс холхон байхыг хүсдэг гэнэ. Түүний хувьд, хамгийн гол нь Эрхчөлөөг мэдрэх явдал аж.

“Оддын амьдрал маш сайхан мэт хүмүүст санагддаг. Гэвч тэд түүний сөрөг талыг олж харахгүй байна. Нэгэн удаа би онгоцоор нисч явахдаа Эми Уайнхаусын амьдралын тухай кино үзэж дуусаад уйлсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг хэрхэн “тамлахыг” би харсан. Зочид буудлын өрөөнд байхдаа л би өөрийгөө аюулгүй байдалд байгааг мэдэрдэг. Харин түүнээс гараад явангуут араас үй олон шүтэн бишрэгчид, папараццичид дагаад эхлэнгүүд би сэтгэл гутралд автаж эхэлдэг. Тэгээд надаас гарын үсэг гуйн, хамтдаа зургаа авахуулахыг хүсэх үед би өөрийгөө амьтны хүрээлэнгийн ямар нэгэн амьтан мэтээр төсөөлдөг” хэмээн дуучин залуу өгүүлжээ.

Кайли Женнер


Кардашьяны гэр бүлийн бүсгүйчүүдийн байр байдлаас харахад, тэд бусдын санаа бодлыг огтхон ч тоохгүй, нулимаад хаячихмаар мэт санагддаг. Гэтэл тийм биш аж. Кайли Женнер гэхэд л, олон нийтийн сүлжээнд өөрийнх нь талаар бичсэн бүхий л сэтгэгдлүүдийг уншин, сонин хэвлэлд өөрийнх нь тухай бичсэн зүйлсийг нэг бүрчлэн уншдаг гэнэ.

“Өглөө бүр би ямар нэгэн айдас түгшүүрийг мэдрэн сэрдэг. Хэвлэлүүдэд миний тухай ямар муу муухай зүйл биччихээ бол гээд бодонгуут шалгаж эхэлдэг. Энэ нь миний хувьд ихээхэн сөрөг хамаарал болон хувираад байгаа” гэж Кайли өгүүлсэн байна.

Жорж Клуни


Алдартай жүжигчин эр телевизийн нэгэн шоунд оролцох үедээ алдар нэр гэдэг бол үлгэрт гардаг шиг зүйл биш хэмээн онцолж байсан билээ.

“Хүмүүс яагаад ч юм, алдар нэртэй байхыг гоё зүйл гэж боддог юм шиг. Гэвч үнэн хэрэгтээ, энэ бол толгодын орой дээр байгаа ганц байшин шиг бүрэн ганцаардлыг агуулж байдаг юм. Би хааяахан цэцэрлэг хүрээлэнгээр чөлөөтэй зугаалахыг ямар их хүсдэг гээч. Гэтэл би тэнд очилгүй аль хэдийн 10 жил өнгөрсөн байх жишээний” хэмээн Клуни ярьсан юм.

Роберт Паттинсон


Жүжигчин залуу өөрийн нэр алдарт маш удаан дассаныг ойр дотныхон нь ярьцгаадаг. Тэрээр элдэв ярилцлага өгөхөөс зугтан, гэрэл зурагчдаас нуугдах гэж бөөн юм болдог байж. Улаан хивсний ёслолд гарч ирэх нь түүний хувьд жинхэнэ там байсан гэнэ. Олон сая шүтэн бишрэгчидтэй болоод ирэнгүүт өөрийгөө энэ дэлхийн хамгийн ганцаардмал хүн мэтээр мэдэрсэн тухайгаа жүжигчин залуу тайлбарлаж байсан аж.

Меган Фокс


Жүжигчин бүсгүйг дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэг хэмээн нэрлэдэг. Харин түүний тухай элдэв домог мэт яриа өнөөг хүртэл хөвөрсөөр байна. Түүнийг хэзээ зураг авалтаас татгалзаж, гэр бүлдээ өөрийгөө бүрэн зориулах тухай таамаг яригдсаар байгаа. Меган ч өөрөө одын алдар хүндээсээ татгалзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.

“Алдар нэртэй одод өөрсдийн амьдралдаа гомдолтой байдаг гэж сонсвол олон хүмүүс шоолж инээж магадгүй. Хэрэв чи том тансаг хаусанд амьдарч, Bentley унадаг бол уйтгарлах ямар ч шалтгаан байхгүй гэж тэд боддог. Гэвч би өөрийн алдар нэрийг сургууль дээрээ бусдад дээрэлхүүлээд байдаг хэдэн арван өсвөр насныхны байдалтай зүйрлэж чадна. Зөвхөн одоо гэхэд л, хэдэн сая хүмүүс чамайг зовоож байна шүү дээ” гэж алдартай жүжигчин бүсгүй харьцуулсан байна.

 Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ