Хөгшин Саятнуудын “зовлонт” залуу эхнэрүүд
201806/thkellds.jpg

Хоёр жилийн өмнө би Нью-Йоркийн Манхэттенд нэгэн нэр хүндтэй үдэшлэгт оролцсон юм. Хундагатай дарсаа бариад хотын шөнийн үзэмжийг өндрөөс тольдохоор жаал явлаа. Гэнэт миний анхаарлыг нэгэн хос татав.

Нуруулаг, царайлаг залуухан бүсгүйтэй хамт 75 орчим настай, хар хувцас өмссөн туранхай өвгөн зогсож байлаа. Бүсгүйг өвгөн яг л таягны оронд ашиглаж буй мэт мөрөн дээр нь байдгаараа дарсан харагдана. Түүний хөл нь асуудалтай учраас явахад нэлээн түвэгтэй байдаг аж.

Америк орон хөгшчүүдийг ихээхэн хүндэлдэг учраас энэ залуухан бүсгүйг өвгөнд туслуулахаар томилсон байх гэж би бодлоо. Гэвч тэр бол өвгөний эхнэр хэмээн найз шивнэв. Харин уг өвгөн маш баян, саятан юм байх.

Би тэднийг сайтар сонирхохын тулд дөхөн очлоо. Саятан өвгөн баргил сөөнгө хоолойгоор хэн нэгэнтэй ярилцах аж. Харин залуу эхнэр дэргэд нь инээмсэглэн зогсоно. Инээмсэглэл түүний хүүхэлдэйнх мэт нүүрэн дээр тэр чигтээ тогтчихсон юм уу гэлтэй. Магадгүй, тэр нөхөрт гарахдаа “Бэтмений” Жокер шиг мөнхийн инээмсэглэл нүүрэндээ гоо сайхны хагалгаагаар хийлгэчихсэн ч юм уу, хэн мэдхэв.

20 настай үзэсгэлэнт бүсгүй гэнэт 70 настай, бөөн үрчлээт динозаврт дурлачихна гэж байхгүй биз дээ?!  Эсвэл хөгшний эелдэг зүрх сэтгэл, сайхан занг үнэлсэн юм болов уу. Хөгшин өвгөн хэрэв зохиолч, эсвэл хөгжимчин бол авьяасыг нь биширч бас болох. Ингээд түүнд үнэнчээр зүтгэн тусалж, хооллож, хувцаслаж байж болох. Иймэрхүү тохиолдлууд ер нь байдаг л даа. Гэвч өвгөнд шунаж тачааж дурлана гэдэг юу л бол. Тэрэнд орвол зомбитой кино үзсэн нь дээр биз.

Гэвч хэрэв өвгөн саятан бол үзэсгэлэнт бүсгүйчүүдэд огт өөр бодол байдаг бололтой. Тэд өөрсдийн гэрэлт ирээдүйн төлөө түр зуур хөгшний “таяг” болохдоо баяр баясгалантай байдаг байх.

Найман жилийн өмнө саятан Бен Браун болон “Плейбойн” модель Женни Бентли нар учир ургуулсан билээ. Тухайн үед саятан эр 68, бүсгүй нь 21 настай байсан. Бүгд л тэр хоёрын шунан тачаадсан романы тухай ярьцгааж байсан юм.

Шударгаар яривал, бид бүсгүйн шунал тачаалыг ойлгож байна. “Хөгшин өвгөн сайндаа л 5 жил болох биз, тэгэхэд миний нас 27 байх юм чинь бүхий л сайхан амьдрал өмнө байна гэсэн үг. Шинэ учралууд, ухаангүй зугаа цэнгэл, чийрэг сайхан залуус хөлөг дээр минь дүүрэн холхиод... Энэ хөлөг онгоц тэгэхэд минийх болчихсон байна!” хэмээн дотроо тооцоолж байгаа.

Молдавын загвар өмсөгч Ксения Дели үүний бас нэг жишээ. Тэр бол үнэхээр тачаангуй бүсгүй. Тэрээр Егор Крид-тэй учир ургуулан, маш сайхан хосууд харагддаг байсансан. Гэвч ямар нэгэн юм нь болоогүй. Ингээд Ксения египетийн саятантай танилцахад тэр 26 настай, нөгөөх нь эсрэгээр 62 настай байж.

Тэд гэрлэв. Бусад саятангуудын адилаар уг саятан эр өөрийн тарчиг эх орон болох Египетэд бус, харин Америкт, Лос-Анжелест амьдардаг байв. Ксения өөрийн инстаграммыг аз жаргалаар бялхуулж байлаа: хөлөг онгоцууд, үнэт эрдэнэс, луи вюиттон...

Атаархсан хүмүүс янз бүрийн сэтгэгдлүүд бичнэ. Гэвч бүсгүй Калифорнийн наран дор аз жаргалтай байгаагаа улам бүр баталгаажуулсаар. Дурын сайхан бүсгүй иймэрхүү нөхцөл байдалд байвал өөрийн аз жаргалаа бүхий л хүчээрээ гайхуулах биз. Тэр зураг болгон дээрээ улам гэрэлтсээр байлаа. Магадгүй, “Хатагтай, таныг унтлагын өрөөндөө орохыг нөхөр тань шаардаж байна!” гэх зарцынхаа үгийг сонсох хүртлээ гэрэлтдэг биз...

Ингээд тэр нөхөр рүүгээ очихоор шатаар өгсөнө. Тэр хөгшний үнэтэй биеэс хувцас хунарыг тайлан, нөгөө унжиж суларсан эрхтэнийг нь босгохоор оролдож, яг л тайзан дээр тоглож буй мэт: “Оооё тиймээ, чи хамгийн мундаг нь!...” гэх мэт үгс чангаар шивнэнэ.

Дараа нь угаалгын өрөөндөө орж, хөгшин өвгөний шүлсний үлдэгдлийг биеэсээ сайтар угаан цэвэрлэнэ... Ийм байдал шөнө бүр давтагдана. Хөгшин өвгөний нойр хүрдэггүй учраас залуудаа царай муутайн улмаас хүүхнүүдэд тоогддоггүй байсан өшөөгөө одоо хангалттай авна... Өвгөний элдэв фантаз залуу эхнэрийн дургүйг хүргэх хэдий ч нөгөөх нь чадварлагаар нуун, хүссэн бүхнийг нь дуртайяа гүйцэтгэсээр...

Иймэрхүү гэр бүлүүд энд тэндгүй зөндөө байдаг. Хамгийн аймшигтай нь, залуухан бүсгүй 30 нас хүрэхэд нөгөө өвгөн “цоглог” хэвээрээ, бүсгүй 35 хүрлээ, нөгөөх  нь ер үхэх шинжгүй байсаар.

Анагаахын шинжлэх ухааны бүхий л гайхамшигууд түүнд үйлчилсээр... тэр шинэ бөөр, шинэ элэгтэй болсоор...

Ингэсээр бүсгүй 40 настай болно. Нөгөө үлэг гүрвэл үхэх шинжгүй, мөлхсөн хэвээр. Бүсгүй Карибын тэнгис дээр жаргах нарны туяаг ширтэнгээ нэг л өдөр ухаарна: амьдрал урсан өнгөрчээ, гал халуун залуу нас хэзээ ч ахин эргэж ирэхгүй. Чийрэг сайхан залуус түүн рүү эелдгээр инээмсэглэх хэдий ч анхаарлаа огтхон ч хандуулахаа байж.

Энэ бол тэдгээр залуу эхнэрүүдийн гол зовлон юм. Тэд олон саяын хөрөнгө болон эрх чөлөөг хүссээр өөрсдөө хөгширч эхэлнэ. “Чөтгөр аваг!” гээд толинд харангаа шивнээд, гэхдээ л, олон саяын өв хөрөнгө, хувийн хөлөг онгоц өвлөж авах юм чинь хэмээн сэтгэлээ тайвшруулна.

Гэвч тэрхэн үед нь нөгөө хөгшин үлэг гүрвэл өөр 20 настай залуухан модель хүүхэнтэй скайпаар сээтгэнэж, гэр бүл салах процессыг эхлүүлэхийг өөрийн хуульчаас шаардаж эхэлнэ. Ингэхдээ одоогийн эхнэртээ даруухан хэмжээний хөрөнгө өгсөн болоод хэл амгүйхэн шиг салахыг хичээнэ. Тэрээр хөгшин авгайтай цаашид хамт амьдрахаас залхаж, шинэхэн “нялх ногоо” зулгаахыг хүснэ...

Орчуулсан Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
за яахав дээ тэд хоорондоо болж байвал Бид харин Өөрснийгөө л хичээх хэрэгтэй Хайртай дуртай гээд Харанхуй зүтгэж суучихаад Салж сарниж буй нас ойролцоо Залуус Үр хүүхдээ өнчирүүлээд Эмээ өвөө Эцэг эх дээрээ Тавимал болсон Багачуул өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь Үнэн шүү дээ Өнөөдөр Монгол айл болгон шахуу Тавимал Багачуултай болчихсон ш дээ
2018-06-27 12:05:48
Kseniagiin ter nuhur chini eruusuu ch tsarai muutai bish. Zaluudaa ih tsarailag bsan bairiin hun bna lee. Yun ch urguulan bodoh durtai yum be dee. Ter huuhen bidnees 1000 dahin iluu az jargaltai bgaa. FYI
2018-06-27 13:35:53
Яг л голоор нь шаасан байна. Баяр хургэе. Хогшин улэг гурвэл тэврээд хэвтэж байх даа бушуухан ухээсэй л гэж боддог биз....
2018-06-27 15:11:55
Эд хөрөнгө мөнгө гэдэг удаан тогтвортой амьдралын баталгаа юмаа. Юу чгү хоосон сайхан залуугаас мөнгөтэй нь дээрээ. Учиргүй 60 тай хөгшин нь ч юу юм. Насны ялгаа 20-н дотор бхад асуудалгүй.
2018-06-28 03:58:41
Zavala zaluu huuhen geltgui bayan abgaitai Sunday zaluus ch bas bdg bolson bnlee shuu.eej emee shigee bayan hugshin abgai chihdeh gel yabjil bdin bnlee amidralaa gej.
2018-06-28 05:38:09
Zavala zaluu huuhen geltgui bayan abgaitai Sunday zaluus ch bas bdg bolson bnlee shuu.eej emee shigee bayan hugshin abgai chihdeh gel yabjil bdin bnlee amidralaa gej.
2018-06-28 05:38:10
Zavala zaluu huuhen geltgui bayan abgaitai Sunday zaluus ch bas bdg bolson bnlee shuu.eej emee shigee bayan hugshin abgai chihdeh gel yabjil bdin bnlee amidralaa gej.
2018-06-28 05:38:10
Манай нөхөр саятан биш би ч тэгтлээ их зовоогүй 27 насны зөрүүтэй ч 4сайхан хүүхдийн эцэг эх болоод сайхан л амьдарч байна
2018-06-30 09:23:48
amidral urgelj iim l baisan baih ch bolno.feodaliin niigemeesee l iim bsn.chadaltai n tegeed yavj l baig.
2018-07-17 06:46:36
Шинэ мэдээ