Турсны баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй...
201806/27150311.289206.6970.jpg

Зарим бүсгүйчүүд турахаар эрчимтэй хичээх үедээ давхар эрсдэлд орж буйгаа мэдэрдэггүй. Тэд турахын тулд янз бүрийн алхам хийсээр байна.

Жишээ нь, хэн бусдаасаа их жин хасаж, үзэгчдэд таалагдсан нь ялагч болдог реалити-шоу байдаг.

The Biggest Loser хэмээх энэ шоу анх 2004 онд Америкийн телевизээр гарч эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн 90 оронд шууд дамжуулагдан, Украин, Орос гэх мэтийн 25 улс орнууд уг шоуны өөрсдийн хувилбарыг хийж байгаа.

Энэхүү шоунд оролцогчид нь хоол судлаачид болон дасгалжуулагчдын хяналт дор жингээ хасдаг бөгөөд харин шоу дууссаны дараа өөрсдийн дураар турах үйл явцаа үргэлжлүүлдэг нь заримдаа эмгэнэлт байдлаар төгсдөг бололтой.

Евгения Мостовенко шоунд оролцохоор ирэхдээ 170 см өндөр, 130 кг жинтэй байжээ. Тэрээр уг шоунд оролцож байгаа охиноо мөн дэмжихийг хүссэн байна. Охин нь тухайн үед ээжээсээ арай багавтар, 105 кг жинтэй байсан гэнэ.

Евгения таван долоо хоногийн хугацаанд 9 кг хаяад төслийг орхисон бөгөөд цааш нь өөрөө бие даан турсаар бараг 40 кг хассан аж.


Гэвч ингэтлээ сайхан турж чадсан аз жаргал нь тийм ч удаан үргэлжилсэнгүй. Евгения даралт ихсэх өвчтэй байж байгаад нэгэн өдөр ажил дээрээ бие нь мууджээ. Хамт ажиллагсад нь түргэн тусламж дуудсан хэдий ч эмч нар түүнийг амийг аварч чадсангүй. Евгения ийнхүү 44 насандаа тархины цус харвалтаар таалал төгссөн байна.

Биеийн жингээ хэт хурдан хугацаанд багасгах, биеийн ачааллаа хэт нэмэгдүүлэх нь аюултай тухай мэргэжилтнүүд анхааруулдаг. Дасгал хөдөлгөөнөө хэт ихэсгэн, хурдан турахыг оролдох нь бие организмд ихээхэн стресс үүсгэдэг аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Өө зайлуул. Байгаараа байж байхгүй дээ. Хайран залуу нас. Тарган байхад яадгийн бэ. Сэтгэлээ ариусгаад, дотроосоо гэрэлтэж эрүүл бай гээд байхад
2018-06-28 04:49:12
GEHDEE BAS TARGALAAD BAI GESEN UG BISH
2018-06-28 04:56:58
Шинэ мэдээ