Зам тээврийн осол амийг нь аварчээ
201806/27299544.jpg

“Машинтай явж байгаад мод мөргөж осол гаргасан нь үнэндээ миний амийг аварчихлаа” хэмээн хоёр хүүхдийн ээж, 30 настай бүсгүй өгүүлсэн байна. Түүнийг осолд орсны дараа эмнэлэгт шинжилгээ хийхэд тархины томоохон хавдар байгаа нь илэрсэн бөгөөд хорт хавдар нь эмчлэгдэх шатандаа байсан нь аз таарчээ.


Лорен Невилл бүсгүй эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Хоёр жилийн өмнөөс түүний толгой эргэн, байн байн өвдөх болсон бөгөөд үүнийгээ ажлын ачаалал, стресстэй холбон оношлоод тоохгүй яваад байж.

Хааяа эмч нарт үзүүлэхэд нөгөөдүүл нь ч төдийлөн ач холбогдол өгөлгүй, өвчин намдаах эм төдийхөн бичиж өгдөг байсан гэнэ.

Харин энэ оны эхээр машинаа жолоодож явахдаа түр зуур сааталд орон мод мөргөчихсөн аж. Азаар, хурд багатай явсан тулдаа яльгүй гэмтээд өнгөрчээ.


Түүний дараа сэрэмжлэх үүднээс тархины компьютер томографт ортол бараг гольфын бөмбөгний хэртэй том хавдар үүссэн байхыг илрүүлсэн байна. Маш хурдан ургаж томордог тархины хорт хавдар байсан учраас Лорен яаралтай хагалгаанд орж, хавдрын 80%-ийг авахуулсан бөгөөд одоо хэсэг эмчилгээ хийлгэж байгаад хоёр дахь хагалгаанд орох юм.

Хэрэв зам тээврийн осолд орж, нарийн шинжилгээ хийлгээгүй бол үзлэг хийлгэсэн эмч нарынхаа үгэнд итгэн хий дэмий өвчин намдаах эм уусаар яваад хорт хавдраа эцсийн шатанд оруулчихсан бол яанаа гэх айдас одоо ч бүсгүйд төрсөөр байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
amid yabah aztai huuhen bna daa
2018-07-13 07:38:45
Шинэ мэдээ