Биологийн эцэг эх нь хүүг авч, охиноосоо татгалзжээ
201806/wrhkwr.jpg

Хүүхдээ төрүүлэхээр өвдсөн тээгч эхийг биологийн эцэг, эх нь эмнэлэгт хүргэн иржээ. Биологийн ээж нь яг л сэтгүүлийн нүүрэн дээрх шиг гял цал болсон эмэгтэй, аав нь харваас, чинээлэг шинжтэй, өнгөлөг эр байлаа.

Ээж юунд ч юм бухимдан эргэлдэх бөгөөд аав нь ямар нэгэн ажил хэрэгч зүйлсийг утсаар зогсоо чөлөөгүй ярих аж.

Тэд эмнэлэгтэй маш өндөр үнийн дүн бүхий гэрээ байгуулж, гэр бүлээрээ түр амьдрах тусгай өрөө, сэхээн амьдруулах хоёр ч бригад, мөн өөр элдэв шаардлагатай зүйлс бүгд багтжээ.

Хамгийн энгийн жирэмслэлт, цоо эрүүл тээгч эх байхад яагаад ийнхүү сүржигнээд байгааг эмнэлгийн ажилтнууд үл ойлгоно. Гэвч “баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” тэдэнд ямар хамаа байх билээ.

Эмнэлэгт ирснээс хоёр цагийн дараа хоёр ихэр /хүү, охин/ мэндэлжээ. Төрөлт ямар ч хүндрэлгүй хэвийн явагдаж, аавтайгаа усны дусал мэт адилхан эрүүл саруул үрс төрсөн байна.

Тээгч эх ч бага зэрэг ядарсныг эс тооцвол, ямар ч асуудал гарсангүй. Шөнө болсон хойно биологийн эцэг, эх хоёр харихаар явцгаалаа.

Харин маргааш өглөө нь тэд хүрч ирээд эмнэлгийнхнийг гайхашруулжээ. Тэд охиноо авахаас татгалзах бичиг өгөх нь тэр!  "Бидэнд өв залгамжлагч хүү л хэрэгтэй, харин охиныг бол бид анхнаасаа захиалаагүй" гэцгээж.

Тэд тээгч эхийн хөлсийг бүрэн гүйцэд төлөөд, охиныг авахаас эрс татгалзан, цаашид түүнтэй юу тохиолдох нь тэдэнд огтхон ч сонин бус байна гэсэн байна.

Тээгч эхийг харахад үнэхээр өрөвдмөөр санагдаж байлаа. Тэрээр биологийн эцэг эхдээ гологдон үлдсэн өрөвдөлт охинд ихэд санаа зовниж байгаа бололтой. Арга ч үгүй юм, бүтэн есөн сарын турш хэвлийдээ тээсэн үр шүү дээ.

Дараагийн өдөр нь тээгч эхийн нөхөр хүрч ирээд, тэд удаан ярилцсаны эцэст тасгийн эрхлэгчийн өрөө рүү орцгоов. Дараа нь охиныг аваад гурвуулаа ихэд сэтгэл өндөр гарч ирлээ.

Эмч тэдэнд охиныг авахыг зөвшөөрсөн аж. Тээгч эх, нөхрийн хамт охиныг өөрсөд дээрээ авахаар шийдсэн байна. Тэгээд ч, хуулийн дагуу тэд ийм эрхтэй юм. Эцэст нь хэлэхэд, хүүхдийг үнэхээр л хайрлаж байгаа бол тэр ямар гентэй байх нь хэнд хамаатай юм!...

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Haana iin Mongold arai bish bailgue dee.Mongol hun tegehgue ee.
2018-06-29 07:36:24
Зохиол зохиол
2018-06-29 07:42:07
Энэ үнэн бол охиныг би авах юмсан.
2018-06-29 07:53:28
Үгүйлдээ, эртнии монгол зүйр үгнүүдииг судал
2018-06-29 10:54:22
Saihan ylger zohioloo
2018-06-29 15:13:08
Энэ Монголд биш ээ.
2018-06-30 22:55:09
Энэ Монголд биш ээ.
2018-06-30 22:55:25
Тээж, төрүүлсэн эхэд нь нэг хүүхдийг нь өгсөн нь харин ч сайн үйл биш үү.
2018-07-01 01:16:10
юун холион бантан бэ. зохиосон юм бна.
2018-07-03 11:35:18
Худлаа байлгүй дээ.Хүү нь тэдний толгой дээр гай авчирч охин нь аминд нь орох байх.
2018-07-06 04:46:17
ter bayachuud teej turuuleegui uchir ur huuhdiin une tseniig oilgoogui.harin teegch eh uuriin ni mah tsusaar tejeegdej urgasan ur uchraas mash bayartaigaar huleen absan uhaalag humuus yum...
2018-07-13 07:28:21
iim setgeltei humuus baidag baihnee
2018-07-14 14:47:17
эд бол хүний мөс чанаргүй мөнгөний донтонгууд
2018-07-17 07:44:30
хүүхэд л бол хүүхэд бүгдээсээр бурхны бэлэг
2018-07-17 10:39:20
Манайд биш ээ
2018-07-18 04:21:04
Шинэ мэдээ