Карли Клосс Трампын хүргэний дүүтэй гэрлэнэ
201807/07bc10487d1d22057a0e419b1fd89517_fitted_740x0.jpg

 Супермодель Карли Клосс тэрбумтан Жошуа Кушнерийн эхнэр болох гэнэ. 25 настай Карлигийн нөхөр болох 33 настай Жошуа нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн, ахлах зөвлөх Жаред Кушнерийн дүү юм. Карли, Жошуа нар зургаан жил үерхсэн билээ. Бизнесмен эр саяхан хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ.

“Victoria”s Secret”-ийн сахиусан тэнгэр байсан модель бүсгүй энэхүү мэдээгээ “Инстаграм”-аараа дамжуулан фэнүүдтэйгээ хуваалцжээ. Карли “Би чамдаа үгээр хэлэхийн аргагүй их хайртай. Жошуа, чи бол миний хамгийн сайн найз, зүрх сэтгэл минь. Хоёулаа үргэлж хамт байхаа андгайлах тэр мөчийг хүлээж тэсэхгүй нь” гэж бичсэн байв.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
yamar adilxan yum be
2018-07-27 13:21:43
Шинэ мэдээ