Илүүдэл жинтэйгээсээ болж гадуурхагддаг байсан бүсгүй мисс болжээ
201807/ea5f01b5bff58b2d651ffbae4fd1716e_fitted_740x0.jpg

 Жоанна Жозеф гэх малайз бүсгүйг дунд сургуульд байхад нь бүдүүн гэж ад үздэг байжээ. Охины биеийн жин 100 гаруй кг байв. Тэрбээр зөвхөн сургуулийнхнаасаа ч биш багш нар, төрөл төрөгсдөөсөө ч доромжилсон үгс сонсдог байжээ. Жоанна үүнээс болж хаалттай нэгэн болж, сэтгэлийн гүн гутралд орсон байна. Үүнээсээ болж бүр ч их жин нэмжээ.

Харин 16 настайдаа Жоанна эргэн тойрноос хамааралтай байдгаа болихоор шийджээ. Бүсгүй жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор хооллох болж, шөнө болгон гэрийнхээ ойролцоох талбайд хоёр цаг гүйж эхэлжээ. Ингэлээ гээд хүмүүс түүнийг шоолохоо зогсоосонгүй. Жоаннаг хар тамхичин гэх болсон байна. Харин Жоанна хэний ч үгийг тоохгүй байхаар шийдэж, одоо модель болжээ. Түүнд мэргэжилдээ илүү их амжилт гаргах бүрэн боломж байгаа аж.

Бүсгүй 2016 онд Селангорын Мисс болжээ. Энэ нь Малайзын 13 мужийн нэг юм. Түүнчлэн 21 настай модель энэ жил “Miss India Worldwide”-ийн дэд байрт оржээ.

Жоанна “Би 12-16 нас хүртлээ тамд амьдарсан. Өөрөө өөртэйгөө ажиллахаар шийдэх хүртлээ би тамд байлаа. Хөдөлмөрлөж эхлэхгүй бол миний амьдрал үргэлж тамд байх болно гэдгийг ойлгосноор би алхам хийж эхэлсэн” гэж ярьжээ. Тэрбээр модель болохын тулд хооллолтдоо анхаарч, спорт заал руу гүйх зэргээр бүгдийг өөрөө бие даан хийсэн байна.

Джоанна справа

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Мундаг.
2018-07-27 14:23:11
гахай байжээ.
2018-07-30 01:21:23
гахай байжээ.
2018-07-30 01:21:24
турахаар царай нь бас цайдаг юм уу
2018-07-31 10:42:11
hamj ni bish bnaa uur hunii zurag
2018-08-03 14:45:53
Шинэ мэдээ