Жорж Клуни ослын дараа хэвийн байдалдаа оржээ
201807/4a8fb38f3e5b564f25ef869f153cd7c6_fitted_740x0.jpg

 Жүжигчин Жорж Клуни энэ сарын эхээр Италийн Сардиниад зураг авалтын талбай руу мотоциклоор явж байгаад осолд орсон билээ. 57 настай жүжигчин олон гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байсан юм. Тэгвэл жүжигчин эр хурдан эдгэрсэн бололтой. Тэрбээр эхнэр Амальтайгаа хамт Комо нууранд амарч яваа харагджээ.

Тэд найзуудтайгаа хөгжилдөж, моторт завиар зочид буудал руугаа явсан байна. Жорж, Амаль хоёр инээлдэж, бие биетэйгээ сээтэгнэн яваа харагджээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ