Амьдралынхаа бүх зүйлийг ягаан болгосон эмэгтэй
201808/hnkj.JPG

  Энэ эмэгтэй амьдралынхаа бүх зүйлийг ягаан өнгөтэй болгохын тулд олон сая төгрөг зарцуулсан байна. Америкийн Техас мужаас гаралтай энэ эмэгтэйг Киттэн Кэе Сера гэдэг. Өдгөө 52 нас хүрч байгаа тэрбээр ягаан өнгөнд маш дуртай нэгэн. Тэрбээр шаргал үсээ сүүлийн 10 жил ягаан өнгөөр будаж байгаа юм. Киттэн Кэе Сера нь дуучин, жүжигчин мэргэжилтэй. 2014 онд “Sex Kitten” хэмээх шинэ дуу гаргасан байна. Түүгээр ч зогсохгүй түүний гэрийн бүх тавилга, хоолны хэрэгсэл, хувцас, бүр Мисс Киссэс нэртэй нохой нь хүртэл ягаан гэнэ. Холливудад түүнийг “Ягаан хатан” гэж хочлох хүмүүс цөөнгүй байдаг аж. Түүний “Инстаграм” хаягийг 82.2 мянган хүн дагадаг байна. Түүний гэрт байдаг ганц ягаан биш зүйл нь ханан дахь агаар шүүгч. Учир нь Сера тэр агаар шүүгчийг орон сууцнаасаа худалдаж авч чадаагүй байна.

Пэрис Хилтон, Руби Рөүс гэх мэт алдартай од түүний гэрт ирж сэтгүүлийн зураг даруулдаг бөгөөд Сера ч үүнд нь дуртай байдаг гэнэ. Түүний гол зорилго бол намтараа бичиж үлдээх ба түүнийгээ “Миний том ягаан амьдрал” гэж нэрлэх гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Хүн болгон миний юу хийж байгаа, миний ямар хүн бэ гэдэгт дуртай байх албагүй. Гэхдээ чи өөрөө өөртөө үнэнч байж, өөрийнхөөрөө амьдарч чадвал бусдын үгс хэнд ч хамаагүй” гэжээ.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
шулам
2018-08-05 13:08:30
Шинэ мэдээ