“Хаадын Тоглоом” кинон дотор орох боломжтой
201808/38298031_312127562858158_425746432876609536_n.jpg

  Дэлхийн №1 цуврал кино болох “Game Of Thrones” буюу “Хаадын тоглоом”-ын үзэсгэлэн Парис хотноо тавигдаад байна. Энэхүү үзэсгэлэн нь ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх аж. Үзэсгэлэн 2000кв.м талбайг эзэлжээ. Маш олон тансаг хувцас, жижиг хэрэгсэл, бичлэг, дуу чимээ, засал чимэглэл, бүр үнэр нь хүртэл “Хаадын Тоглоом” кинон дотор орсон юм шиг санагдуулах гэнэ. Орчин үеийн боловсронгуй технологиудыг ашиглан кинон дээр гардаг домогт газруудыг бодит мэт мэдрүүлэхээр бүтээсэн аж. HBO сувгийн энэхүү цуврал нь луун өндөг, гоёл чимэглэл, аварга луунууд, эртний дээл хувцасаар дүүрэн цуврал юм.

Дээрх цувралын хувцас дизайнер Мишел Клаптон хэлэхдээ “Би энэ үзэсгэлэнд зориулж маш их судалгаа шинжилгээ хийсэн. Энэ хүмүүс хэрхэн амьдарч байсныг харуулахын тулд би эртний Монгол болон Япон үндэсний хувцаснаас санаа авч оруулсан. Бид ер бусын ертөнцийг компьютер аргаар биш бодитоор бүтээх ёстой байсан нь л маш том ажил байсан” гэж үзэсгэлэнгийн нээлтийн үеэр дурджээ.