Борис Немцовын найз бүсгүй Украины мисс болох уу?
201808/Capture_1.JPG

  2015 онд Москвад буудуулж амиа алдсан хойд хөршийн нөлөө бүхий улстөрч Борис Немцовын найз бүсгүй, модель Анна Дурицкая “Украины мисс” тэмцээний финалын шатанд шалгарчээ. 25 настай модель бүсгүй Борисыг алагдах үеэр хамт байсан билээ. Тэмцээний финал энэ сарын 14-нд Киевт болох аж. Анна Дурицкаяг ялагч болох өндөр магадлалтай гэж хэвлэлүүд бичиж байгаа гэнэ. Тэрбээр ялагч болвол “Ертөнцийн мисс-2018” тэмцээнд Украин улсыг төлөөлөн оролцоно.

Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улстөрч Борис Немцов нь 2015 оны хоёрдугаар сарын 27-нд Москвад буудуулан амьсгал хураасан билээ. Түүнийг хөнөөсөн хэргээр Заур Дадаев гэгчийг 20 жилээр хорих ялаар шийтгэсэн юм. Хэрэг гарах үеэр Бористой хамт найз бүсгүй Анна Дурицкая нь явж байсан билээ. Бүсгүйг уг хэргийн гол гэрчээр байцаасан байна. Модель бүсгүй 2011 оноос Борис Немцовтой хамт байсан билээ.

Девушка Бориса Немцова вышла в финал «Мисс Украина Вселенная»

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
25-7=18тайдаа борист борлогджээ лайтай гоё охин байж дээ манай мянгаад 18-даа борлогддог хар пүүжгээ шиг
2018-08-09 05:54:24
nuuts amrag n bsn
2018-08-09 06:03:01
Tsug.alahgui
2018-08-09 07:53:59
ene adil S.Zorigiin mun adil nuutsiin nuuts
2018-08-09 14:21:30
Хар Пүүжээ 18-тай борлогдсон боловуу.
2018-08-10 00:20:57
Шинэ мэдээ