Чулуун зэвсгийн үеийн омгийнхон одоо амьдарч байна
201808/cvzvAZ.jpg

Энэтхэгийн далай дахь Андаманы арлууд дээр буюу Энэтхэг, Мьянмар хоёрын дундах битүү ширэнгэн ойн гүнд эртний жарава /Jarawa/ овгийнхон амьдардаг. Тэд ойролцоогоор 55 000 жил оршин тогтнож байгаа бөгөөд 1998 он хүртэл соёл иргэншилт нийгмээс бүрэн тусгаарлагдаж байсан аж.


Жарава овог Африкаас Андаманы арлууд руу цагаачилж ирэн, 50 хүнтэй нүүдэлчдийн бүлэг үүсгэн өнөөг хүртэл оршсоор байна. Тэд загас барин, нум сумаар амьтдыг агнан, мөн жимс самар түүж  хооллодог гэнэ.


1990-ээд онд Энэтхэгийн засгийн газар тэдэнд орчин үеийн амьдралын нөхцөл боломжийг санал болгосон хэдий ч тэд татгалзсан байна. Тэгээд ч соёл иргэншилт нийгэмтэй танилцсан явдал тэдний хувьд ул мөргүй үлдэж чадсангүй. Олон мянган жилийн туршид бүрэлдэж тогтсон жарава овгийнхны амьдралын үндсэн хэв маягт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж эхэлжээ.


Аборигенчүүдийг сафари паркийн амьтад мэт боддог эсэн бусын аялагч жуулчид тэдний оршин буй газар нутаг руу нэвтэрч эхэлсэн байна. Тус овгийн төлөөлөгчидтэй харилцаа холбоо тогтоох, тэдний зураг хөргийг авах явдал хуулиар хориотой боловч жуулчдын хууль бус урсгалыг яагаад ч зогсоож чадахгүй байв.


Чулуун зэвсгийн үеийн овог аймгийнхны хувьд хамгийн хор хөнөөлтэй нь хууль бус анчид, ангийн наймаачид байлаа. Тэд аборигенчүүдийн амьдардаг ой хөвчид нэвтрэн, тэдний аж амьдралаа залгуулдаг ан амьтдыг олноор хөнөөх болсон байна.


Одоогийн байдлаар, жарава омгийн 400 орчим хүн байгаа бөгөөд хэрэв Энэтхэгийн засгийн газар ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй яваад байвал 55000 жилийн түүхтэй энэхүү овог аймаг устаж үгүй болох магадлалтай аж.


Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
MAH IDEH NUGEL ORCHIN UEJMEER YUM
2018-08-11 07:52:31
Хэрэглээ нь хязгаартай учир шуналгүй, соёлт ертөнцөөс илүү тайван амьдарч байгаа юм биш үү.
2018-08-12 02:45:01
МАНАЙХ ӨӨДТӨЙ ӨӨДӨЛЧ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ ЭД НАР ШИГ ЗҮГЭЭР ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД ЗҮГЭЭР Л АМЬДАР
2018-08-15 02:13:54
Шинэ мэдээ