“Америкийн аймшгийн түүхүүд” цувралын наймдугаар улирал удахгүй нээлтээ хийнэ
201808/39409015_2041695079459747_44534043445821440_n.jpg

  Риан Мурфи, Брэд Фалчук нарын найруулагчаар нь ажилладаг энэхүү цуврал нь 2011 оноос хойш тасралтгүй долоон улирал гарсан билээ. Дэлхийн хэмжээнд гуравт бичигддэг томоохон цуврал нь шинэ залуу алдартнуудын өнөөгийн өндөрлөгт хүрэх гүүр болж өгсөн гэхэд болно. Энэхүү цувралын наймдугаар улирал “Ертөнцийн төгсгөл” нэртэйгээр ирэх сарын 12-ноос гарч эхлэх талаар Риан Мурфи жиргэжээ.

Энэ улирлын зураг авалт өнгөрсөн зургадугаар сараас эхэлж, киноны нэг болон гуравдугаар улиралд тоглосон жүжигчид эргэн ирснээр үйл явдал тухайн цувралуудтай холбогдох ажээ.

Энэхүү цувралын гол од болох Жессика Лэнж энэ улиралд эргэн ирж дүрээ мөнхлөх аж. Түүний фэнүүд энэ шийдвэрт нь ихэд баяртай байгаа юм.

Н.Амгаланболд

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
STIVIN KINGIINH NEEH SURTEI AIMSHGIINH BISH
2018-08-18 07:06:32
Шинэ мэдээ