“Галзуу баян азиуд” буюу “Үнсгэлжингийн үлгэр”-ийн ази хувилбар нээлтээ хийж байна
201808/39306160_220711358598906_2250732406938009600_n.jpg

  Рейчил Чү, Констанс Вү зэрэг ази гаралтай америкчуудын тоглосон “Галзуу баян азиуд” кино өнөөдөр Америк, Канадад нээлтээ хийж байна. Киноны бүх дүрд ази хүмүүсийг тоглуулсан энэ кино нь Холливудад хоёр дахь удаагаа гарч байгаа аж. Хамгийн сүүлд 1993 онд “Аз, Амжилт Клуб” нэртэйгээр гарч байсан юм.

Нэгэн ази гаралтай америк бүсгүй найз залуутайгаа нэг жил болзсоны эцэст түүний гэр бүлтэй танилцахаар Сингапур улсыг зорино. Гэвч түүний найз залуу Сингапур улсын хамгийн баян гэр бүлийн өв залгамжлагч байх ба үүнийг олж мэдсэн бүсгүй түүний гэр бүлтэй хэрхэн учраа олох талаар киноны үйл явдал үргэлжлэх аж.

30 сая ам.доллараар бүтээсэн энэхүү инээдмийн, романтик киног  “Үнсгэлжингийн үлгэр”-ийн ази хувилбар хэмээн ТIME сэтгүүлээс онцлоод байгаа юм.

Н.Амгаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ