Энэ намрын заавал өмсөх ёстой 8 тренд
201808/39610583_433886760466012_8202423950857207808_n.jpg

  Английн BAZAAR сэтгүүл энэ намрын шинэ трендийг танилцууллаа. Энэ жил амьтдын хээ, гялгар материалтай цув өмссөн хүмүүс Лондоны гудамжаар үзэгдэх шинжтэй байна.

Амьтдын хээтэй хүрэм:

Амьтдын хээний талаар хоцрогдмол ойлголтоосоо салах цаг иржээ. Тахь, ирвэсний хээтэй хувцаснууд энэ жил Калвин Клэйн, Викториа Бекхэм, Балэнсиага, Живэнчи, Том Форд зэрэг томоохон загварын шоунууд дээр эргэн ирсэн байна.

Даруухан:     

Даруухан хэрнээ эмэгтэйлэг шинжийг маш багаар харуулсан зоримог шийдлийг Alexander McQueen, Stella McCartney, Saint Laurent, Balenciaga, Valentino зэрэг томоохон брэндүүд гаргаад байгаа аж. Хэлхгэр пиджак, хурц тод өнгөөр энэ намрыг угтахад юу нь буруу гэж.

Гялтганасан:

Латекс, пластик, винил зэрэг гялалзаж гялтганасан материалаар хийсэн хувцаснууд энэ оны ихэнх загварын шоуны тайзнаа амилсан юм. Алтлаг, метал өнгө эмэгтэй хүнийг хүчирхэг, халдашгүй харагдуулдаг байна.

Нүүр ил гарсан толгойн өмсгөл:

Энэ намар заавал өмсөх ёстой зүйлсийн нэг бол яалтчгүй энэхүү толгойн өмсгөл юм. Энэ нь Gucci, Preen, Calvin Klein, Dior зэрэг хамгийн алдартай брэндүүдийн тайзан дээр багагүй харагдаад авчээ.

Твид:

Хувцасны шүүгээгээ дахин шинэчлэх цаг ирснийг Marc Jacobs, Louis Vuitton, Miu Miu зэрэг брэндүүд бидэнд санууллаа. Хагас ноолууран, зөөлхөн материалаар хийсэн хүрэм энэ намрын зайлшгүй нэгэн хэсэг болох төлөвтэй байна.

Тансаг зэрэглэлийн цацаг:

Цацагтай хувцасны талаар мэддэг байсан зүйлсээ одоо март. Энэ удаад гялтганасан, өргөн цацагтай дэгжин хувцаснууд томоохон загварын тайзнаа амилаад байгаа юм.

Ковбой:

Энэ улирлын хамгийн эмэгтэйлэг, хүчирхэг трендээс татгалзахгүй байхын арга та бүгдэд байхгүй биз. Isabel Marant-аас эхлүүлээд Fendi, Calvin Klein зэрэг брендүүд өөрсдийн загварын шоугаа ковбой гутал, комбинзоноор эхлүүлсэн юм.

Савхи:

Энэ намрын хамгийн их эрэлттэй байгаа хувцас бол савхин юбка, өмд бас мэдээж бие барьсан хүрэм юм. Энэ нь заавал хар байх албагүй гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Н.Амгаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ