Дуулиант хуримын сонин сайхнаас
201808/46.JPG

Энэ зуны  билэгт сайн өдрүүдэд олон хос хурим найраа хийж гал голомтоо бадраасан. Тэгвэл энэ дунд олны анхаарлыг татсан ёслол төгөлдөр хурим болсон нь Ерөнхий сайд асан Сү Батболдын ууган хүү Б. Баттүшиг “МАК”-ын Н. Цэлмүүн нарын хурим болсон явдал юм. Өндөр харуул хамгаалалт, төгс зохион байгуулалтын дор болсон тус хуримд хосуудын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотнын 500 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна. Монголын томоохон гэр бүлээс гаралтай хуримлагч хоёрт баяр хүргэхээр тив дамнан ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ч олон байсан байна.Зөвхөн хосын хурим гэлтгүй  гаднын зочдод эх орноо сурталчлан таниулах  арга хэмжээ ч гэж хэлж болохоор сүрлэг сайхан хурим болсон гэж  баттай эх сурвалжаас мэдээллээ.

Үндэсний дээл хувцас, ахуй соёлоо сурталчлан таниулсан энэ хурим тансаг сайхан болсон талаар ам уралдан ярих хүмүүс одоо хэр байгаа сурагтай. Хуримын бас нэгэн сонирхол татахуйц хэсэг нь хуримын бэлэгний  үйл ажиллагаа байдаг. Нүсэр сүртэй хуримд ирсэн зочдыг шинэхэн гэр бүлд ямар бэлэг өгсөн бол хэмээн ажиг сураг тавьж буй хүмүүс олон байгаа.  Хуримын бэлгэнд үнэтэй, тансаг зэрэглэлийн ламборжин машин авсан гэх  цуурхал хүртэл гараад байсан юм. Гэхдээ энэ бүхэн ташаа мэдээлэл болох нь саяхан  тайлагдлаа.  Учир нь залуу хосууд хайр сэтгэл, аз жаргалаа билэгдэн  “Баттүшиг энд Цэлмүүн” хэмээх хандивын  санг нээсэн аж.  Тэрхүү сан нь  боловсрол болон эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх сайн үйлсийн сан юм байна. Хуримд уригдсан зочид тухайн санд хандив өргөсөн бөгөөд цугларсан мөнгөөр нь нярайн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зүйлсийг эхний ээлжид авч өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Цаашид энэхүү сан үйл ажиллагаагаа тогтмол явуулах бөгөөд сайн үйлсийн  аяныг  тогтмол явуулж, хэрэгцээ шаардлагатай салбарт нь тус дэм болох гэнэ. Ямартай ч залуу хүний сэтгэлгээ өөр гэдгийг харуулж давхар эх орноо сурталчилж чадсан сүрлэг хуримын эзэн  Б. Баттүшигийн гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
хэрэв үнэн бол мундаг байна аав ээжийнхээ буруу гараар олсон бузар хөрөнгийг зөв зүйлд зарцуулж нүглийг нь жаахан ч гэсэн нимгэлвэл
2018-08-23 08:35:56
Тийм байлгүй дээ. Шарк танкийг үзэж байхад Цэлмүүн ер нь л их сүрхий охин харагдаад байсан. Муулаад байж болохгүй байхаа. Бид хүмүүсийг муу хэлэх шаардлага байхгүй ш дээ.
2018-08-23 09:19:00
Tonuulchdiin ur sadaa gej....yaj horvoog ileeh boldoo.Su Batboldoo Borougoldiig ard tumen chamaas neheh udur irnee irne.Naymtaishiraa gazar lus ih l uurtai baigaa viidee....
2018-08-23 09:51:20
ataarhuu hulgaichuud ym bolgoniig muulj helne mgliin 2 saihan hos gerlesen bna shdee
2018-08-23 14:19:45
Saihn ger bul nemegdjee.az jargal husy
2018-08-23 21:53:37
Сайхан гэр бүлд аз жаргал хүсье. Мундаг байна. Манай зарим хосууд үлгэр жишээ авах хэрэгтэй. Идэж уусан гээд тонуулчин гээд муу хэлэх гээд байгаа хүмүүс та нар эхлээд өөрсдийнхөө дотогшоо сэтгэлээ нэг харчихаарай дараа нь тэгээд муу хэлэхээ бод за юу. Муу хэлээд байгаа хүмүүс өөрсдөө арчаагүй хүмүүс байгаа даа та нар
2018-08-24 01:28:26
харвардын бизнесийн дээд сургуулийг амжилттай дүүргэж хөрөнгөлөг амеркчуудын жишгээр буяны үйл ажилгааг эх орондоо дэлгэрүүлэн хэрэгжүүлж байгаад гүн талархал илэрхийлнэм. ИЙМ ЗАЛУУЧУУДЫН САНАЛ САНААЧЛАГА МЭДЛЭГ БОЛОВСОРЛООР МОНГОЛ ХӨГЖЛИЙН ЗӨВ ЗАМРУУГАА ОРОХ БОЛНО.аж жаргалтай, амжилт бүтээл арвинтай байх болтугай.
2018-08-24 03:13:18
Баян ч бай хоосон ч бай адиохан л хүншүүдээ. Улсдаа голомт нэмж, өрхөө татаж галаа бадрааж байгаа хоёр залуусдаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе! Үргэлж баяр хөөрөөр бялхаж хүнлэг сайхан амьдраарай!
2018-08-24 08:40:20
taalagdaj bn . xurimiin beleg gexed sonin bn .
2018-08-25 04:57:53
Хайран залуу. Үеийнхээ сайхан охинтой гэр бүл болоод хуримаа хийсэн бол Ард түмэн улам хайрлах байлаа. Мөнгөний хосууд ....
2018-08-28 01:37:18
Юуны өмнө хосууддаа эрүүл энх, эвтэй найртай сайхан амьдрахыг хүсэн ерөөе. Эцэг эх нь яаж хөрөнгөжсөн нь яахав, бид үнэн худлыг мэдэх ч үгүй, мэдээд ч яаж ч чадахгүй. Хамгийн гол нь энэ хоёр хүн мундаг боловсрол эзэмшсэн, өөр өөрсдийн бизнесийг гадны улсуудад таниулж, эх орноо сурталчилж, юм бүтээж яваа гэдгийг нь хүндлэх хэрэгтэй. Таарч тохирсон сайхан хос байна. Цэлмүүнийг би их хүлээцтэй, ухаантай, шударга, мэдлэг боловсролтой, мундаг эмэгтэй байна гэж Шарк танкаас дүгнэсэн. Ихийг бүтээгээрэй залуучууд аа.
2018-08-28 07:39:15
Сайхан гэр бүлд эрүүл энх,аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе.Монголын ирээдүйн боловсрол,хүмүүжилтэй оюунлаг залуус шүү гайхалтай байна
2018-09-05 05:16:34
залуу хосуудад аз жаргал хүсье үнэхээр манай монголын боловсролтой залуус даа сайн үйлсийн төлөө аян өрнүүлж байгааг бахдаж байна
2018-09-10 05:16:10
Шинэ мэдээ