София Ротаругийн биеийн байдал хүнд байна
201808/e971b0786d0faee390f59d8186279972_fitted_740x0.jpg

 Дуучин София Ротару Уфад тоглолтоор явж байгаад гэнэт бие нь муудаж, 71 настай ардын жүжигчнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Түүний толгой хүчтэй эргэж байсан ч концертоо дуусгажээ. София Ротару одоо эрчимт эмчилгээний тасагт байгаа талаар түүний төлөөлөгч Андрей Неклюдов “StarHit”-д ярьсан байна.

Оросын зарим хэвлэлүүд дуучныг цус харвасан гэж мэдээлж байгааг төлөөлөгч нь болон Уфагийн эмч нар үгүйсгэжээ. “Бид София Ротаруг аврахаар тэмцэж байна. Дуучин ухаан орж, заримдаа ярьж байгаа. Тэр зүрхний шигдээс болоогүй. Цус харваагүй” гэж Уфагийн эмнэлгээс мэдээлсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
мундаг шүү
2018-08-27 09:19:31
сайхан эмэгтэй, гайхалтай дуучин
2018-08-28 07:14:16
манай дуучин ариунаа сарантуяа болд уламбаяр нар 71 хүрчихээд тайзан дээр дуулж чадах болов уу даа айн
2018-08-29 01:46:32
ГАЙХАЛТАЙ САЙХАН ЭМЭГТЭЙ ШҮҮ, ГАЙХАМШИГТАЙ САЙН ДУУЧИН
2018-08-29 05:16:17
Укаг хэн дуучин гэдгийм,Болд ямар ч гэсэн тухайн үедээ залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж байсан,одоо ч зөв явбал яаж амьдарч болдгтйг үлгэрлэсээр л яваа залуу
2018-08-31 02:46:24
Шинэ мэдээ