Роналдо найз бүсгүйтэйгээ папараццид өртөв
201809/40877350_2193463770925394_5382810519834984448_n.jpg

 Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиано Роналдо найз бүсгүй Жоржина Родригесийнхоо хамт Сардини арлын ойролцоох  тэнгисийн эрэгт  амарч байх үедээ папараццид өртжээ.  Роналдо Италийн “Ювентус”-т 112 сая еврогоор очоод одоогоор албан ёсны тоглолтод гоол оруулж амжаагүй явна. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр хөлөг онгоц түрээслэн Сардиний ойролцоо найз бүсгүй болон том хүү Криштианогийнхоо хамт амарчээ.


Жоржина Родригес гурван жилийн өмнө л Мадрид хотын Gucci брэндийн элит дэлгүүрт худалдагчаар ажилладаг жирийн нэгэн бүсгүй байсан бол дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчийн амраг болж охиныг нь төрүүлснээр загварын ертөнцөд ч нэрээ гаргаж амжаад байгаа билээ.


Загварын хэд хэдэн сэтгүүлийн нүүрийг Жоржина Родригес чимсний зэрэгцээ хэдэн хоногийн өмнө Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд оролцсон. Өнгөрсөн зун Орост болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Жоржинагийн хуруунд бриллиантан бөгж гялалзаж буйг папараццчид мөн олны хүртээл болгосон билээ. Энэ бөгж 500 мянган еврогийн үнэтэй бөгөөд мөдхөн Роналдо хуримын зар тарааж магадгүй гэж хэвлэлүүд таамаглаж байна.


Э.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ