Ким Кардашьян: Дрэйк бид хоёрын дунд юу ч байгаагүй
201809/b98738676ad191f8d5121462053fca77_fitted_740x0.jpg

 Америкийн алдартай бүсгүйчүүдийн нэг Ким Кардашьяныг нөхөр Канье Уэстээсээ салах гэж байгаа, ойролцоо амьдардаг рэпер Дрэйктэй хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл гарах болсон. Түүнчлэн Холливудын шар хэвлэлүүд Дрэйкийн алдартай “In My Feelings” дууг Кимд зориулагдсан гэж бичиж байгаа билээ. Уг дуунд “Кики, чи надад хайртай юу? Чи одоо хэнтэй байна вэ? Намайг хэзээ ч хаяхгүй гэж чи ярьдаг байсан” гэх зэрэг өгүүлбэр гардаг юм. Кики гэх нэр нь Ким Кардашьяны ойр дотныхны дууддаг хоч нь аж.

Тэгвэл реалити шоуны од Ким Кардашьян энэ асуудлаар дуугүй суусангүй. Тэрбээр “Twitter” хуудсандаа “Ийм зүйл байгаагүй. Дуусаа” гэж бичиж Дрэйктэй холбоотой гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Ким Кардашьян, Канье Уэст нар 2014 онд гэрлэсэн, өдгөө гурван хүүхэдтэй билээ. Тэд салах гээгүй, бүх зүйл хэвийн, жаргалтай амьдарч байгаагаа рэпер Канье Уэст ярьжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ