Анжелина Жоли эргэн хэвэндээ оржээ
201809/Capture1.JPG

  Жүжигчин 43 настай Анжелина Жоли сүүлийн үед экс нөхөр Брэд Питтэйгээ нэлээд маргалдсан билээ. Тэд хүүхдүүдээ хэн нь авах асуудлаар шүүхдэлцэж, тэр үеэр Жоли сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвттэлээ бие нь муудсан гэх. Мөн Жолигийн тоглож буй “Малефисент” киноны зураг авалт үргэлжилж, НҮБ-ын элчийн хувиар улс орнуудаар явж хүүхдүүдэд туслах ажил нь түүнийг үргэлж завгүй байлгаж буй.

Тэгвэл кино зураг авалт нь завсарлаж, Анжелина Лос-Анжелес руу гэр рүүгээ нисчээ. Тэрбээр зургаан хүүхэдтэйгээ хэд хонохоор очсон байна. Жоли саяхан хүү Пакстайгаа дэлгүүрээр явж байгаад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд Баруун Холливудаар зугаалж, мөхөөлдөс идэж байгаа харагдсан байна.

Жоли саяхан экс нөхөр Брэд Питтэйгээ хүүхдүүдийн асуудлаар тохиролцоонд хүрчээ. Брэдийн хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цагийг нь Жоли зөвшөөрсөн байна.

Анджелина Джоли сходила за покупками с сыном

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ