Эмч нар Ким Кардашьянд селфи хийхийг хоригложээ
201809/fda76d8f47fb3c4364e53362d2a1290b_fitted_740x0.jpg

  Реалити шоуны од 37 настай Ким Кардашьян селфи хийдгээрээ алдартай. Тэрбээр 2015 онд өөрийнхөө зургуудаар “Selfish” гэх ном гаргаж байсан билээ. Тэгвэл Ким хэсэгтээ селфи хийхээ болих хэрэгтэй болжээ. Бүсгүй бугуйгаа гэмтээсэн тухайгаа хэд хоногийн өмнө ярьж байсан билээ. Эмч нар түүнийг гараа сунгаж, хүнд гар утас барих зэргийг хоригложээ.

Гэхдээ Ким селфи хийхээ зогсоохгүй бололтой. Тэрбээр туслах эмэгтэй Пэксигээрээ туслуулан зургаа авах болжээ.

Фото: instagram.com/kimkardashian

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
селфи хийх өвчнөө түр больюол уг нь хэхэхэх
2018-09-12 07:09:39
Шинэ мэдээ