Пиппа Миддлтоны экс найз залуу хатан хааны хүргэн болно
201809/6a9cba63a5a0e17e3d8de486ed250532_fitted_740x700.jpg

  Их Британийн хатан хааны гэр бүлд хуримууд ар араасаа болсоор байна. Өнгөрсөн хавар ханхүү Харри жүжигчин Меган Марклтай гэрлэсэн бол ирэх сард хатан хаан Элизабетын ач Евгения гүнж нөхөрт гарах гэнэ. Мөн саяхан хатан хааны бүл дүүгийн охин 37 настай Габриэлла Виндзор 40 настай Том Кингстонтой сүй тавьжээ. Тэд ирэх хавар хуримаа хийх аж.

Габриэлла гүнж “Branding Latin America”-д ахлах брэнд захирлаар ажилладаг юм байна. Мөн “London Magazine” сэтгүүлийн ажилтан гэнэ.

Бизнесмен Том Кингстон, Габриэлла нар гурван жил орчим үерхэж байгаа аж. Том Кингстон нь Их Британийн ханхүү Уильямын эхнэр Кэйт Миддлтоны дүү Пиппа Миддлтоны найз залуу байснаараа олонд танигдсан нэгэн юм. Пиппа Миддлтон жилийн өмнө бизнесмен Жэймс Мэттьюстэй гэрлэж, удахгүй ээж болох гэж байгаа бол одоо Том Кингстон хатан хааны хүргэн болохоор бэлтгэж эхэлжээ.

Племянница Елизаветы II помолвлена с экс-бойфрендом Пиппы Миддлтон

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ