Роузи Хантингтон ”Загварын долоо хоног”-т нүцгэн ирэв үү?
201809/489dbc5b5cc385a04ff7f8208133fbd9_fitted_740x0.jpg

  Миланд загварын долоо хоног болж байгаа билээ. Үзүүлбэрүүдийн гурав дахь өдөр нь “Versace”-гийн загварууд олны хүртээл болжээ. 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа энэхүү брендийн үзүүлбэрийг жинхэнэ оддын десант гэж хэлж болохоор байжээ. Эгч, дүү Жижи болон Белла Хадид, Наташа Поли, Кендалл Женнер, Ирина Шейк, Кайя Гербер, Эмили Ратаковски, Роузи Хантингтон-Уайтли, Ники Минаж, Рита Ора, Люк Эванс нар тайзнаа гарчээ.

Тэгвэл ээж болоод удаагүй байгаа модель Роузи Хантингтон-Уайтлигийн дотуураа юу ч үгүй мэт, элдэв нэмэлт гоёогүй хувцаслалт олны анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Өргөн өмдтэй ягаан хослолтой Роузи гэрэл зурагчдын дуранд хамгийн олон өртжээ. Модель бүсгүйг хослол дотроо юу ч өмсөөгүй байсан гэдэгтэй маргах юм алга гэж зарим шар хэвлэлүүд бичиж байгаа аж.

Роузи и Рита Ора

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Ямар утга тегелдер нийтлэл бичиж хэвэлсэн юм бэ! Баяр хургэе!
2018-09-24 14:30:18
Шинэ мэдээ