100 настай эмэгтэй 74 настай найз залуутайгаа хуримлажээ
201810/4e867a7b573cb6ba97200f3094d08f21.jpg

 Английн Уэльсийн иргэн 100 настай Нора Уиткисс 18 настайдаа нөхөрт гарч байжээ. Тэрбээр анхны нөхрөө насан эцэслэтэл нь хамт амьдарсан ба нас өндөр болсон ч хоёр дахь амьдралаа эхлүүлсэн юм. 

Одоогоос гучаад жилийн өмнө буюу түүнийг жаран настай байх үед /1980-аад онд/ өөрөөс нь 26 насаар дүү залуу Норад ухаангүй дурласан гэнэ. Малколм Йейтс Норагийн бүжиглэх авьяаст юу юунаас илүү татагджээ. “Би бүжиглэж чаддаггүй байсан. Харин Нора маш сайн бүжиглэдэг байлаа. Тэр намайг бүжиглэж сурахад байнга тусална. Бид хамтдаа олон удаа аялж байлаа. Танилцсанаасаа хойшхи хугацаанд бид хоёр үргэлж хамт байсан” гэж нөхөр Малколм Йейтс нь ярьжээ. Тэд 30 жил хамт амьдарсан ч хуримаа албан ёсоор хийгээгүй байсан гэнэ.

Малколм энэ жил Норад албан ёсоор гэрлэх санал тавьж, хосууд энэ сарын 16-нд хуримаа хийсэн байна.

100 настай Нора хуримынхаа талаар “Би тэр үед яг л 20 настай юм шиг болчихсон байсан” гэж ярьжээ.

Сүйт бүсгүй "Abba” хамтлагийн “Dancing Queen” дууны аянд хуримлахыг хүссэн байна.

100-летняя англичанка вышла замуж за 74-летнего бойфренда

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
шал худлаа гэж бодож байна
2018-10-18 05:33:31
Chi hudlaa geed yadag yum erguu uher
2018-10-18 06:08:55
хүн хайрлаж үзээгүй чам шиг юмнуудад бол энэ падлий ч байхгүй малаа. чи ойлгохчгүй.
2018-10-18 06:44:32
Oркууд хаа газар хэрэлдэж явах юм
2018-10-18 06:46:08
Энэ хурим ёслолынд хөрөнгө мөнгө л бгаа биздээ
2018-10-18 11:58:13
Шинэ мэдээ