Топ модель О.Уянга телевизийн хөтлөгч болжээ
201810/uyanga.JPG

“Гоёл-2016” наадмын топ модель О.Уянга загварын тайзнаас олонд танил болсон ч түүний эзэмшсэн мэргэжил сэтгүүлч юм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн анги төгссөн О.Уянга мэргэжлээрээ тэр бүр ажиллаагүй ч мөрөөдөл нь хэвээр байжээ.

Модель О.Уянга өнөөдрөөс телевизийн салбарт хөл тавилаа. Тэрбээр UBS телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ. Энэ талаараа “Мэргэжлээрээ ажиллана гэж бодож явсаар 10 жил өнгөрчээ. Телевизийн мэдээллийн хөтөлбөрийн шууд эфирт амжилттай гарсан эхний өдөр. Өөртөө үргэлж сорилт тавих дуртай нь миний зан байх” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Ихэр охидын ээж болсноосоо хойш загварын карьертаа улам ч илүү анхаарах болсон О.Уянга сүүлийн жилүүдэд “Gloria” загварын агентлагт багшилж байсан юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
stuwards
2018-10-22 10:16:16
пэй, яаж ийм зүс царайтай амьтан ТВ-ээх гардаг байна аа.
2018-10-23 01:52:56
Laser gdg emnelegt l nuuree laserduuld yavdg yum.
2018-10-23 16:23:39
galtar yum baina, baidag neg standard tsarai, gehdee neg tiim ungogui, haltar taldaa
2018-10-24 04:39:30
Шинэ мэдээ