Африк тивийн хамгийн залуу тэрбумтан барьцаанаас амьд гарчээ
201810/284164910708314.jpg

  Танзанийн бизнесмен, Африк тивийн хамгийн залуу тэрбумтан Мохаммед Девжи энэ сарын 11-нд хулгайлагдсан билээ. 43 настай, “Mohammed Enterprises Tanzania Ltd” компанийн эзэн Мохаммед Девжиг Танзанийн Дар-эс-Салам мужийн автомашины зогсоолд байхад нь үл мэдэгдэх этгээдүүд машиндаа суулган авч явжээ. Тэд тэрбумтныг барьцаалсныхаа дараа агаарт хэд хэдэн удаа хий буудсан байна. Тэгвэл Мохаммед Девжи гэртээ эсэн мэнд харьсан талаар өнөөдөр компаниас нь мэдээлжээ. Тэрбумтан “Ард түмэндээ болон дэлхийн бүх хүмүүст залбирлынх нь төлөө талархаж байна. Танзанийн эрх баригчид, миний аюулгүй байдлын төлөө зүтгэсэн цагдаа нарт талархлаа” гэсэн байна.

Цагдаа нар Девжиг хулгайлсан автомашиныг жолоодож явсан хүний талаарх мэдээллийг олсон ч баривчилж чадаагүй байгаа аж. Тэрбумтныг эрж хайхад тусалсан хүмүүст нэг тэрбум танзань шиллинг /436 мянга орчим ам.доллар/-ийн шагнал амласан байсан билээ. “Forbes” сэтгүүлийн судалгаагаар Мохаммед Девжи нь Африкийн хамгийн залуу бөгөөд цорын ганц тэрбумтан юм.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ