Ихэр эгч дүүс зэрэг хүйсээ солиулжээ
201810/db4ecaeb8dd289eb35eb41d1b50a0dc2_fitted_740x0.jpg

АНУ-ын ихэр эгч дүүс болох Жаклин болон Женнифер Грэйф нар зэрэг хүйсээ солиулж, эрэгтэй болжээ. 23 настай ихрүүдэд багаас нь л эмэгтэй байх өөрсдөд нь тохироогүй мэт санагддаг байсан гэнэ. Тэд эрэгтэй болохыг хүсдэг талаараа хүмүүст хэлэхээс айдаг байжээ. Олон нийт тэднийг шүүмжилж, номлогч аав нь дургүйцнэ гэхээс эмээдэг байсан аж.

Харин тэд 18 настайдаа трансжендер гэдгээ зарлаж, гэрээсээ нүүсэн байна. Тэд хамтдаа дааврын эмчилгээнд явж эхэлсэн ба өнгөрсөн зун хүйсээ солиулах мэс засалд орж, хөхөө авахуулжээ. Ингээд есдүгээр сард шинэ бичиг баримт авч, албан ёсоор Жек болон Жэймс гэх нэртэй болсон байна.

Ихэр ах дүүс болсон тэд одоо хоёулаа найз бүсгүйтэй болцгоожээ.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ