Меган Марклтай уулзахыг хүссэн эмэгтэйчүүд гомдолтой үлджээ
201810/fa0510816c1da26b9600f9307fa71103_fitted_740x700.jpg

  Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар хилийн чинад дахь анхны аялал, айлчлалаа хийж байгаа билээ. Тэд өчигдөр /2018.10.24/ Фижид тус тусдаа үйл ажиллагаанд оролцсон байна. Ханхүү Харри эмээ, хатан хаан II Элизабетынхаа 1953 онд суулгаж байсантай адил ховор мод тарьсан бол Меган Фижигийн нийслэл Сува хотын захаар зочилжээ. Тус захад зөвхөн эмэгтэйчүүд ажилладаг аж.

Эмэгтэйчүүдтэй яриа өрнүүлэхээр очсон Мегантай уулзах хүсэлтэй хүн маш олон байжээ. Үүнээс болж Меганы бие хамгаалагч нар ханхүүгийн эхнэрийг түр холдуулахаас өөр аргагүй болсон байна. Бие хамгаалагч нар нь жирэмсэн Меганы аюулгүй байдлын төлөө ийм шийдвэр гаргасан ч захын худалдагч эмэгтэйчүүд гомдож буйгаа илэрхийлжээ.

Тэд Мегантай 20 минут хамт байж, түүнд зориулж ардын дуугаа дуулахаар бэлдсэн байсан гэнэ. Гэвч бие хамгаалагч нар нь Харри, Меган нарын хүүхдийн эрүүл мэндийг бодож түүнийг зах дээр зургаахан минут байлгаад, авч явжээ.

Меган Маркл прервала официальный визит из-за угрозы безопасности

Все из-за платья: в Сети говорят о беременности Меган Маркл

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ