Олег Яковлевын хөрөнгийг хэн өвлөж авах вэ?
201811/5b1a077b41b2768b453935d0d1bef18f.jpg

Оросын “Иванушки International” хамтлагийн дуучин, Монголд төрсөн Олег Яковлев өнгөрсөн жил таалал төгссөн билээ. Дуучин залуу уушгины хүнд өвчтэй байсан гэгддэг. Олегийг нас барсны дараа түүний хөрөнгийг хэн залгамжлах тухай асуудал яригдаж эхэлжээ. Дуучин залуу албан ёсны гэр бүлгүй, хүүхэдгүй байсан юм. Тэгвэл хуульч Элина Мазур нэгэн гэнэтийн баримтыг дэлгэсэн байна. Тэрбээр "Олег Яковлев хүүтэй, тэр 20 настай" гэжээ. Түүний ээж нь мөн Яковлев гэх овогтой тул Олегийн хамаатан гэж хүмүүс боддог байжээ.

Хуульч эмэгтэйн ярьснаар Олег хүүгийнхээ ээж Татьянад байнга тусалдаг, хүүтэйгээ төрсөн цагаас нь үргэлж холбоотой байжээ. Тэд тодорхойгүй шалтгаанаар гэрлэлтээ батлуулаагүй ч гурвуулаа Яковлев гэх овогтой байсан аж.

Одоогоор Олегийн хөрөнгийг өвлөж авах тухай хүсэлтийг хүү болон хүүгийн ээжийн зүгээс гаргаагүй байгаа юм. Харин дуучны найз бүсгүй, продюсер нь байсан Александра Куцевол Олегийн хоёр ч байрыг авахаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байжээ. Тэрбээр Олегтой гэрлэсэн гэх баримт үзүүлсэн ч тэд гэрлэлтээ батлуулаагүй байсан нь тогтоогдсон байна.

Олег и Александра

Олег Яковлев и Саша Куцевол

Олег Яковлев с коллегами по группе Иванушки International

О.Саша

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Тэр амьд сэруун бхдаа гэр булдээ байнга тусалдаг бсан гэхээр хуу эхнэр 2- т нь омчийг нь овлуулэхэд баярлах бсан биз Мэдээж торсон хуу нь авах нь зуй ёсных шдээ
2018-11-05 10:51:39
элэгний церрозоор л үхсэнш дэ.. архи цусалсаар байгаад л..нөгөөдөх ни бас согтууда цонхоор унаж үхсэн гэсэн.
2018-11-05 14:40:41
teneg ivaanuud
2018-11-05 23:19:07
Шинэ мэдээ