”F4 ба хэрсүү охин” киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?
201811/r5g7dby7.jpg

1992-2003 онд гарч байсан "Boys Over Flower" манганаас сэдэвлэсэн зохиолоор "Солирын од" нэртэй олон ангит кино Тайваньд хийгдэж байжээ. Түүний солонгос хувилбар болох "F4 ба хэрсүү охин" олон ангит кино анх 2009 онд үзэгчдийн хүртээл болж ихэд алдаршсан. Тус киног монголын үзэгчид ч андахгүй билээ. "F4 ба хэрсүү охин" кино нь өдгөө 10 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд киноны гол дүрийн жүжигчид Өмнөд Солонгосын тэргүүлэх, алдартай жүжигчид болжээ. Тэд энэ хугацаанд хэр их өөрчлөгдсөн бол...

Жүжигчин Lee Minho

Тэрээр "F4 ба хэрсүү охин" кинонд тоглосноор нэр хүнд нь ихэд өссөн юм. Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүдийн дараагаар City Hunter, Personal taste, Heirs, The legend of the blue sea гэх мэт олон хит кинонуудад амжилттай тоглож Ази тивээр зогсохгүй алдартай болсон. Одоогоор тэрээр цэргийн алба хааж байгаа бөгөөд ирэх 2019 онд цэргээс халагдах юм.

 Жүжигчин Kim Hyun Joong

Анх соло дуучнаар дэбүтээ хийж Япон, Солонгост нэрд гарсан. "F4 ба хэрсүү охин" кинонд тоглосны дараагаар маш их алдартай болж байсан ч хайр дурлалын асуудлаас болж урлагийн кареерт нь хар толбо үүсэн, нэр хүндээ алдсан гэдэг. Одоо буцаад ажилдаа орж That Moment When Time Stops кинонд тоглож байгаа.


Жүжигчин Kim Bum

Мөн л "F4 ба хэрсүү охин" кинонд тоглосныхоо дараагаар нэр хүнд нь улам өссөн. Түүний хайр дурлалын түүхүүд Өмнөд Солонгост ихэд алдартай гэгддэг. Тэрээр одоо жүжигчин Oh Yeon Seo-той үерхэж байгаа юм. Хосууд өнгөрсөн гуравдугаар сараас өөрсдийн харилцаагаа ил болгожээ.


Жүжигчин Kim Joon

2009 онд "F4 ба хэрсүү охин" кинонд тоглон жүжигчнээр нэр хүнд нь ихэд өсөж явсан тэрээр "T-Max" гэх хөвгүүдийн хамтлагийн гишүүн байсан ч хамтлаг нь 2011 онд тарсан байна. Улмаар жүжигчин Kim Joon цэрэгт явсан ба 2013 онд цэргийн албаа хааж дуусан жүжигчнээр карьераа үргэлжлүүлжээ. Түүний саяхан хийсэн мэдэгдэл шуугиан тариад байгаа ба 2015 онд дэбүт хийхээсээ ч өмнө үерхдэг байсан бүсгүйтэйгээ хуримаа хийж охинтой болсон гэдгээ мэдэгджээ.


Жүжигчин Ku Hye Sun

Жүжигчин Ku Hye Sun нь амжилттай яваа жүжигчнээр зогсохгүй, bestseller номын зохиолч, усанд сэлэлтийн тамирчин юм. Тэрээр "Gu Hye Sun Film"-ийн үүсгэн байгуулагч. Өмнөд Солонгосын нэр хүндтэй жүжигчин Anh Jae Hyun-тай 2016 онд гэр бүл болжээ.


 Жүжигчин Kim So Eun

Загвар өмсөгчөөр гараагаа эхэлсэн жүжигчин Kim So Eun нь уг кинонгоор олон амжилтын эзэн болсон юм. "A Thousand Kisses", "The Horse Doctor", "After School: Lucky or Not", "Liar Game" зэрэг кинонд гол дүр бүтээсэн. We Got Married нэвтрүүлэгт Song Jae Rim-тай оролцож олны хайрыг нилээдгүй татаад амжсан юм.


Жүжигчин Ji Bin

14 насандаа жүжигчнээр урлагийн гараагаа эхэлсэн тэрээр ахлах сургуулиа дүүргээд "Incarnation of Money", "The suspicious house keeper" зэрэг кинонд тоглосон. 2015 онд цэргийн албаа хаахаар болж өнгөрсөн онд халагдан иржээ.


Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
goy kino shvv bion kinog duralsan ym
2018-12-10 14:38:47
Шинэ мэдээ