“Авьяаслаг британичууд” шоуны од 150 кг-аас 75 кг болтлоо туржээ
201811/658446044eb66a4bdc16de8c4929ae8d_fitted_740x0.jpg

 

2014 онд “Авьяаслаг британичууд” шоунд оролцсон Катарина Мериги олны хайрыг татсан. Гэвч бүсгүй шоуны дараа жин нь эрчимтэй нэмэгдэж, 150 кг болжээ. Үүнээсээ болж тэрбээр найман удаа зулбаж, жингээ хасахгүй бол ээж болж чадахгүй болсон байна. Катарина энэ талаараа “Би өөрийгөө үзэн ядаж байсан” гэж ярьжээ. Бүсгүй нэг оройд 20 уут чипс иддэг байсан аж.

Катарина өөрийгөө ялахаар шийдэж, хооллолтдоо анхаарч, спортоор хичээллэснээр жингээ 75 кг болгож чаджээ. Тэрбээр одоо хувийн дасгалжуулагчаар ажиллаж, бүсгүйчүүдэд жингээ хасахад нь тусалдаг аж.

Одоо 30 настай Катарина өнгөрсөн жил ээж болж чаджээ. “Жингээ хасч эхэлснээр миний охин Розабель төрсөн” гэж Катарина ярьсан байна.

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Жирэмсэн болсноо мэдээгүй явсан байна, төрсөний дараа жин нь хасагдалгүй яахав дээ. 150-охин=75 ккккккк
2018-11-30 07:58:00
Шинэ мэдээ