Задгай даашинз өмссөн жүжигчинд таван жилийн ял төлөвлөжээ
201812/daashinzaa.jpg

Египетийн жүжигчин Раниа Юсеф Каирт болсон кино наадмын үеэр загварын даашинз өмссөнийхөө төлөө таван жилийн ял сонсож магадгүй болжээ. Раниа Юсефийг гуяа ил гаргасан хувцас өмссөнийг “бие үнэлэгч”, “Ичгүүргүй амьтан” гэх мэтээр шүүмжилж, улмаар 2019 оны нэгдүгээр сарын 12-нд шүүх хурал товлосон байна.

Хэсэг бүлэг хүмүүсийн зүгээс шүүхэд гомдол гаргасан тул ийнхүү шүүх хурлаар Раниа Юсефийн хувцаслалтыг шүүхээр болжээ.


  44 настай Раниа Юсеф “Би хэн нэгний уур бухимдлыг төрүүлэхийн тулд энэ хувцсыг өмсөөгүй юм шүү. Би анх удаагаа л ийм даашинз өмслөө. Ийм юм болно чинээ бодсонгүй. Хувцас дизайнерууд надад энэ даашинзыг сонгож өгсөн. Гэхдээ тэд олон улсын кино наадам гэсэн үүднээс ийм сонголт хийсэн гэж би бодож байна.


Олны танил хүний хувьд ийм хувцас өмсөж болохгүй байснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байна. Би ямар нэгэн муу муухай зүйл бодолгүй зөвхөн сайхан бодлын үүднээс хувцас сонгосон гэдгээ хэлмээр байна” хэмээн мэдэгджээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
сүртэй сүрлэн наамлууд вээ
2018-12-04 06:22:10
getsvv uymbe
2018-12-07 15:29:44
Шинэ мэдээ