Египетийн тал пирамидын орой дээр хурьцал үйлдсэн этгээдийг шалгаж байна
201812/GizaPyramid.JPG

Дэлхийн түүхийн нандин өв Пирамидын орой дээр нүцгэлж, хурьцал үйлдэж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацсан Данийн зурагчин Андреас Хвидийг Египетийн засаг захиргаа шалгаж байна. Египетийн Ерөнхий прокурорын газар түүнийг түүх соёлын өвд тоомжиргүй хандан, ёс суртахуунд нийцэхгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж буй ажээ. Хвид хэд, хэдэн нүцгэн зураг, дүрс бичлэг зэргийг хувийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Андреас Хвид пирамидын зураг авах, бичлэг хийх зорилгоор нэгэн найзтайгаа хамт авирсан гэдгийг фейсбүүк хуудаснаа бичсэн гэж мэдүүлжээ. Пирамид руу хамт авирсан эмэгтэйг өмнө нь таньдаггүй, Египет улсад очоод танилцсан байна. Хэд, хэдэн бичлэг хийсэн ч пирамид дээр авирсны дараа устгасан ч олон нийтийн сүлжээнд хийсэн зураг нь ийнхүү олны анхаарлыг татжээ. Каир хотын захиргаа пирамид руу авирахад хатуу хяналт тогтоон 17:00 цагаас хойш авирахыг хориглосон байдаг юм.



Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Zindaa.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ